Шинжилгээ хийлгэхээс татгалзсан эмэгтэй ХАЛДВАР ТАРААЖЭЭ

2020/02/21
Share |
Хүмүүс:
Шинжилгээ хийлгэхээс татгалзсан эмэгтэй ХАЛДВАР ТАРААЖЭЭ

БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр халдварласны улмаас нас барсан анхны тохиолдол /2020.02.20/ бүртгэгдлээ. Өмнөд Солонгос дахь коронавирусын халдвар тээсэн нь тогтоогдсон иргэдийн тоо 156 хүрсэн бөгөөд өнгөрсөн шөнийн дотор 52 тохиолдол шинээр бүртгэгджээ. Халдвар хурдацтай тархах болсон шалтгаан нь халдвартай эмэгтэйгээс болжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус вирусийг тээгч болсон 31 дэх өвчтөн олон нийтийн газраар ихээр зорчсон нь халдварын тоог нэмэгдүүлж байгаа аж. 

61 настай уг эмэгтэй хоёрдугаар сарын 6-нд аваарт орж хөнгөн бэртэл авсан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Эмчлүүлж байх үедээ 38.8 градус хүртэл халуурч эхэлсэн аж. Улмаар түүнээс вирусийн шинжилгээ авах гэсэн боловч татгалзсан байна. Удалгүй дахин халуурч бие нь муудсан гэнэ. Эмч энэ үеэр дахин шинжилгээ авах гэсэн боловч уг эмэгтэй дахин татгалзсан аж. 

Харин хоёрдугаар сарын 14-нд хийсэн шээсний шинжилгээний үеэр шинж тэмдэг илэрсэн бөгөөд вирусын шинжилгээ хийлгэхийг санал болгоход татгалзаж эмнэлгээс гарсан байна. 

Гармагцаа 8000-10000 орчим хүн цуглардаг сүмд очин мөргөл үйлдсэн бөгөөд түүнтэй хамт цуглаанд суусан 1001 хүнийг БНСУ даяар хайж шинжилгээнд оруулахаар ажиллаж байна. 

Түүнтэй хамт цуглаанд суусан таван иргэнээс коронавирус илэрсэн бол эмнэлгээс 13 хүн вирусийн халдвар авсан болох нь тогтоогджээ. 

Зөвхөн цуглаанд суусан иргэд 8000 орчим хүнд халдвар тараасан байж болзошгүй хэмээн эмч нар үзэж байгаа бөгөөд олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулсаар байна. Энэ янзаараа халдвар тархаад байгаа Дэгү хот хоёр дахь Ухань болж ч болзошгүй нь гэх таамаг олон нийтийн дунд тархаад байна. 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Маск зүү Нэг л хэнэггүй хариуцлагагүй хүнээс болоод ийм олон хүн туслаа. Манай Монголчууд хариуцлагатай байж бусдыг хүндэтгэн маскаа сайн зүүгээрэй. Нэг хүний хариуцлагагүй байдлаас болж хот нь дараагийн ”Ухань” боллоо хөөрхий. Маск зүүгээгүй явж буй хүмүүст шаардлага тавья хүмүүсээ.
IP:202.9.40.144  2020-02-21 09:50:30
K Baliar novsh helelgui l shinjlgee hiih hergtei bj dee. Asar tom hohirol uchruulj bna sanaatai allaga uildej bgaatai yalaagui bizde. Sejigtei gj uzvel asuulgui tusgaarlaj shinjlgee hiih hergteishd. Ene uyed
IP:112.214.155.41  2020-02-21 11:05:53
K Miatiin neg uilchlegch yu gesen geech. Ard hanialgaad bgaa hun maskaa zuuhgui bnaa gesen chin helsen bi buruutan bolj taarsan. Mask zuuh zuuhgui n hunii erh genee. Iim teneg humuus baigaa bolhoor ersdel ihsej baigaa baihgui yu. Nadad heleh ug uneheer oldoogui. Olon hun ongtsond yavj baihad maskaa zuu gej yagaad shaardaj bolhgui gej.
IP:112.214.155.41  2020-02-21 11:09:41
fck hilee buren haasan geed baisan haana bna solongos yponoos orj irj bga hvmvvsee boliulaachee nisegee zogsoo dandaa dutuu ym hiij bdag mal nar
IP:66.181.191.124  2020-02-21 22:27:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.