Есөн настай хүү амиа хорлохыг завджээ

2020/02/21
Share |
Хүмүүс:
Есөн настай хүү амиа хорлохыг завджээ

Хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод сургуульдаа үргэлж дээрэлхүүлдэг есөн настай хүү удаа дараа амиа хорлохыг завджээ. Энэхүү үйл явдал Австралийн Брисбен хотод болсон бөгөөд Яарака Бэйлэс хэмээх эмэгтэйн хүү үхэхийг хүсэж байгаагаа ярьж байгаа бичлэг цахим орчинд тархсан нь олны анхаарлыг татаад байна. 

Түүний хүү Кваден одой буюу Ахондроплази өвчтэй төржээ. Үүнээс нь болж сурагчид түүнийг үргэлж дээрэлхдэг бөгөөд үүнийг цаашид тэвчиж чадахгүй гэдгээ хүү илэрхийлсэн байна.

Хүү хэд хэдэн удаа амиа хорлохыг завдаж байжээ. Түүнийг зургаан настай байхад өвөө нь нас барсан бөгөөд энэ үед хамгийн анх амиа хорлох оролдлого хийж байсан аж. 

Хүүгийн ээж түүний онцлог хэв шинжийг харгалзан үзэж сурагчдад энэ тухай ойлголт өгч ажиллахыг сургуулийн удирдлагаас шаардаж буйгаа бичлэгийн үеэр илэрхийлсэн бөгөөд эцэг эхчүүдийг ч мөн хүүхдэдээ энэ төрлийн боловсрол олгохыг шаардсан байна. 

Энэхүү явдлаас үүдэн бусдаас ялгаатай байх нь гэмт хэрэг биш, бусдыг онцлог шинж байдлаар нь ялгаварлан гадуурхах нь зүй бус явдал гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрч үүний эсрэг тэмцэж эхэлсэн байна. 

 

1582187615137-1582202337341-1582205471805.jpg

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin huurhiidu nyalhamitan
IP:202.131.245.220  2020-02-21 12:50:22
Yum Яиар өрөвдмөөр юм дээ
IP:64.119.18.212  2020-02-21 13:01:01
Zochin Zugeer dee hunees baga zereg l oor gej bodood tolgoi ondor bai chi buhniig davj chadna.
IP:192.82.67.141  2020-02-21 13:10:51
Irgen Evii dee ene byatshan zurhiig burhan urshuug!
IP:24.13.36.85  2020-02-21 23:11:02
Irgen Evii dee ene byatshan zurhiig burhan urshuug!
IP:24.13.36.85  2020-02-21 23:11:34
zochin Humuus yagaad iim baidgiin be, Bie bienee hairlaj boldoggui yum uu, ene nylakh amitaniig yaj bgaan be? Huuhduud hurtel bie biendee iim hercgii baij boldog yum uu?
IP:77.92.196.156  2020-02-22 01:13:31
зочин хүүхдүүд маш харгис шүү дээамьдрал туулж мэдээгүйтэй холбоотой эцэг эхмйн хүмүүжил ойр тойрны хүмүүжил цаашид нь нөлөөлнө багаас нь ухаарал хайрла нүдний шил зүүсэн байхад л шоолно хийгээ гаргасан ч шоолуулна
IP:66.181.161.20  2020-02-22 09:11:17
зочин хүүхдүүд маш харгис шүү дээамьдрал туулж мэдээгүйтэй холбоотой эцэг эхийн хүмүүжил ойр тойрны хүмүүжил цаашид нь нөлөөлнө багаас нь ухаарал хайрла нүдний шил зүүсэн байхад л шоолно хийгээ гаргасан ч шоолуулна
IP:66.181.161.20  2020-02-22 09:12:17
zochin evii de yundnegneeengen ve...burhanbdagbolurchuu
IP:49.98.137.233  2020-02-23 01:43:43
Baliar tsaraitai, Gomdood uilj bish, buun uzen yadalt , ush honozon sanasan.. baliar tsaraitain ! 18nastai actor , Instagram deeree buun brand , f..ck you enter geed zuragaa avahuultsan gar geed daily mail deer baisan shde ! Handiviin ayan geed 100.000usd ++ tsuglartsan ch baih shig ...
IP:91.93.38.115  2020-02-25 22:51:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.