З.Балдандугар: Нэмэгдсэн хөлс буруу олгосноо холбогдох ажилтан нь хүлээн зөвшөөрсөн

2020/02/21
Share |
Хүмүүс:
З.Балдандугар: Нэмэгдсэн хөлс буруу олгосноо холбогдох ажилтан нь хүлээн зөвшөөрсөн

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр танай эмнэлэгт ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Дүүргийн эрүүл мэндийн төв дээр сэжигтэй тохиолдол гарсан тохиолдолд бэлэн байдлыг хангах үүднээс тусгаарлах өрөөг бэлдэж, хоорондоо хэрхэн мэдээлэл солилцох зэрэг олон талын арга хэмжээг авч ажиллаж байна. Засгийн газар, Онцгой комиссоос гаргасан тогтоол шийдвэрүүдийг бүхий л шатлалын эмнэлэгт хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтанд хамруулах, дархлааг нь дэмжих хүрээнд  шаардлагатай аминдэм, бүтээгдэхүүнүүдээр хангаж байгаа. Дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн тархалт өмнөд хөршид маш өндөр түвшинд явж байна. 2000 оны эхээр SARS–ийн өвчлөлөөр 7000 орчим хүн өвчилж, 700 гаруй хүн нас барж байхад эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байсан.

Харин шинэ коронавирусийн халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд ихээхэн анхаарч ажиллаж байна. Статистик мэдээллээс үзэхэд, манай улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч бусад оронд нас барсан хүний тоо 2000 гарч, өвчилсөн хүний тоо 74.236 болчхоод байна. Энэ тоо тасралтгүй өсөж байгаа. Гэхдээ энэ халдвар яагаад ингэж хурдацтай тархсан бэ гэхээр БНХАУ-ын сар шинийн баяр тохиосонтой холбоотой. Баярын үеэр маш олон хүмүүсийн нүүдэл болдог гэсэн үг. Жилд нэг л удаа гэртээ очдог хүн тэнд олон бий. Сар шинийн баярын  өмнөх сар, мөн түүнээс хойших сард энэ урсгал ихэсдэг учраас хяналт алдагдсан хэрэг. Харин бидний хувьд, сар шинийн баяр маань одоо тохиох гэж байна. Энэ үед хамгийн чухал нь бид хөл хөдөлгөөнөө хязгаарлаж, нэг дор бөөгнөрч цугларахгүй байх ёстой.

-Иргэд урьдчилан сэргийлэх тал дээр хэр анхаарч байна вэ?

-Хувийн ариун цэврийг сайтар сахиж, урьдчилан сэргийлэх мэдлэг дадлын хүрээнд амны хаалт тогтмол хэрэглэх, халдвар гарсан улс оронд зорчихгүй байх, олон нийтийн газраар явахгүй байх нь маш чухал. Халдварын өдөр идэвхжилийн үед иргэд эрүүл мэндээ хамгаалж, урьдчилан сэргийлэх тал дээр сайн анхаарч байсан. Харин байдал жаахан тогтворжоод ирэхээр тайвшрах хандлага ажиглагдаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ сулрах нь маш их эрсдэл дагуулна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын далд хугацааг 14-21 хоног гэж зарласан. Тиймээс Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа мэдээлэл, дүрэм журамд анхаарлаа хандуулж, сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй.

-Энэ жилийн томуугийн өвчлөл өмнөх үетэй харьцуулбал ямар түвшинд байна вэ?

-Коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоосон нь томуугийн өвчлөлийг хязгаарлах нэг давуу тал болсон. Иргэд халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч, амьсгалын замын халдварт өвчин зун цагийнхаас ч бага түвшинд хүрсэн. Өмнө нь амбулаториор өдөрт 200-300 хүүхдийг үздэг, орны ачаалал эрс нэмэгддэг байсан өвлийн улиралд энэ тоо огцом буурсан. Тэгэхээр бид ирэх жил томуугийн дэгдэлтийн үеэр сургууль, цэцэрлэгийн амралтыг хэрхэн зохицуулах, амьсгалын замын халдварт  өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр тодорхой арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, арваннэгдүгээр сараас эхлэн бүх нийтээрээ амны хаалт зүүж хэвших, томуугийн халдвараас сэргийлэх тал дээр бие биедээ шаардлага тавих зэргээр энгийн бөгөөд үр дүнтэй аргыг иргэд маань дадал хэвшил болгох хэрэгтэй юм.

 


-Сүүлийн үед халдварын нөхцөл байдлаас үүдэн амны хаалтын хомсдол үүсч байна.  Танай эмнэлгийн хувьд энэ асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

-Амны хаалтын хомсдол хүссэн хүсээгүй үүсчихлээ. Тэгэхээр бид дотооддоо, тасаг нэгжүүддээ чиглэл өгч “Өөрсдөө амны хаалт хийе. Эрүүл мэндийн төвийн зүгээс  долоо хоногт хэрэглэх амны хаалтын норм тогтоож өгье. Нэмэлтээр амны хаалт оёж хэрэглэх хэрэгтэй” гэж зөвлөж байна. Сар гаруй хугацаанд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглаж, эмнэлгийн ажилчдаа амны хаалтаар хангаж байна. Төсвийн  байгууллага учраас гаднаас шууд худалдан авалт хийх боломж бидэнд байхгүй. Амны хаалт нийлүүлдэг компани маань нөөцгүй болоод нийлүүлэлт нь тасалдчихсан байгаа. Мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн эмч нар хоёр цаг тутамд амны хаалтаа солих шаардлагатай байдаг. Тиймээс эдгээр эмч, мэргэжилтнүүдээ амны хаалтаар хангах чиглэлд түлхүү анхаарч байна.

-Саяхан цахим орчинд тархсан нэгэн мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Өөртөө нэмэгдэл хөлс, тусламж олгох шийдвэр гаргасан гэдэг нь үнэн үү?

-Үгүй ээ, ташаа мэдээлэл тарсан байна лээ. Мэдээж, хүмүүс янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Энэ асуудлыг манай байгууллагын хүний нөөц, санхүүгийн ажилтан  гаргасан нь бодит үнэн. Оны эцэст байгууллагын тайлан тооцоо гээд ачаалал ихтэй үе таарсан. Тухайн нөхцөлд тэр яригдаад байгаа тушаалын төслийг би буцаасан боловч үүнийг засалгүйгээр цааш нь шилжүүлчихсэн байсан. Энд ямар ч нуугаад байх зүйл байхгүй. Маргааш нь надад нэмэгдэл хөлс орж ирэхээр нь “Та нар өчигдөр тушаал шийдвэр засаагүй байна” гээд дотоод хяналтын хүрээнд хурал хийж, тэр мөнгийг  санхүүд буцаагаад тушаасан. Тиймээс би өөртөө зориулж тушаал гаргачихсан хэрэг огт биш юм.

 

 

-Ямар учиртай мөнгө байсан юм бэ?

-Тэр нэмэгдэл хөлс гэгдээд байгаа мөнгө нь байгууллагын давсан орлогын зарцуулалт байсан. Үүнийг өмнө нь яаж зарцуулдаг байсан бэ гэхээр зөвхөн 46 хүн хувааж авдаг байсан юм. Би энэ шийдвэрийг өөрчилж, зөвхөн 2019 оны эхний хагас хүртэл шинээр ажилд орсон хүмүүст олголгүйгээр өмнө нь ажиллаж байсан 286 хүнд тэгш хуваарилж өгсөн. Ийм л асуудал. Эрүүл мэндийн хууль, Сангийн сайдын хуулиар давсан орлогоо гурван төрлөөр зохицуулах ёстой байдаг. Өр төлбөрөө төлөх, нийгмийн асуудлаа шийдэх, урамшуулал болгон олгох гэсэн үндсэн гурван зүйлд зарцуулах эрх бий. Үүний дагуу л зарцуулсан. Түүнээс би өөртөө зарцуулаад байгаа зүйл огт байхгүй гэдгийг баттай, баримттай хэлье. Тийм хууль эрх зүйн үндэс ч байхгүй. Түлээ нүүрсний урамшуулал олгох ажилчдын жагсаалтад ч миний нэр байхгүй. Дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтын өмнөх нүүрэнд нь тушаал бий. Тэр тушаалын зураг, хуулбарыг зориуд худал мэдээлэл тараах үүднээс олон нийтэд тарааж, сэвээд байгаа. Надад тэр тушаалын дагуу мөнгө орж ирснийг нь ч бас тэр даруй буцаасан. Хүний нөөцийн ажилтан маань нэмэгдэл хөлс олгох тал дээр алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Санхүүгийн зүгээс мөн хяналт тавиагүй болохоо хүлээн зөвшөөрсөн. Тиймээс дотоод хяналтын зүгээс энэ асуудалд хяналт тавьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд албан ёсоор эцэслэн шийдвэрлэсэн байгаа. Санхүүгийн баримтаас эрх бүхий албан тушаалтан нь санхүүгийн нягтлан гэж хүн байдаг. Одоо тэдний дэлгэсэн баримтыг үзэх юм бол хэн тамга дараад, хэн хариуцаж авсан бэ гэдэг нь маш тодорхой харагдана. Энэ баримттай холбоотой худал ташаа мэдээллийг олон нийтэд зориуд тарааснаар миний нэр хүнд биш, байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байгаа юм. Хувийн сонирхлынхоо төлөө манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан, ажлын сахилга бат, хариуцлага алдсан, ноцтой зөрчил гаргасан хүмүүс энэ үйлдлийг хийсэн. Юу үнэн, энэ үнэн.

-Хөдөлмөрийн гэрээнд энэ тухай зохицуулсан зохицуулалт байхгүй юм уу?

-Хөдөлмөрийн гэрээнд тийм заалтууд байгаа. Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас хална гэсэн заалт бий. Энэ бол ноцтой зөрчилд тооцогдоно. Энгийнээр яривал, хариуцлага алдаж мөнгө буруу шилжүүлсэн тохиолдлыг нь тухайн үед цэгцлээд л явсан. Тэрнээс биш, би хувьдаа аваагүй. Хүмүүсийн, ажилчдын уур бухимдлыг зориуд дэвэргэх зохион байгуулалттай ажил энд явагдаж байгаа. Эзэд нь ч тодорхой. Энд асар том эрх ашиг явж байгаа юм байна. Тэр үеэр аудитын байгууллагын шалгалт орчихсон үе таарсан. Дүгнэлт гарах үед ч энэ асуудал гарсан. Цалингийн нягтлан хоёрдугаар сарын нэгнээс эхлээд өвчтэй байж байгаад хорин хэд хоногийн дараа буюу саяхнаас ажилдаа ирж байна. Бүх зүйл болоод дууссаны дараа энэ хүн ирж байна шүү дээ. Тэгэхээр бүх учир холбогдлоор нь энэ асуудлыг харж байна. Үүнээс илүү тайлбар өгөх нь миний хувьд илүүц гэж бодож байна.

-Тэгэхээр тухайн үед дотоод журмаараа л асуудлыг шийдсэн байх нь ээ?

-Тийм. Байгууллагын дотоод журам гэж бий. Хариуцлага алдсан хүмүүс нь тодорхой хүрээнд хариуцлагаа үүрч, асуудлаа шийдсэн.

-Таныг ажлаа авсны дараа халаа сэлгээний асуудал ч бас нэлээд яригдаж байсан?

-Дүүргийн эрүүл мэндийн төв бол маш онцлог байгууллага. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд маш олон төрлийн ажлыг зохион байгуулж байгаа. Мэдээж, албан тушаалтнуудад хугацаатай үүрэг өгч, биелүүлээгүй тохиолдолд зохих хариуцлагыг нь тооцсон. Шинэ дарга ирлээ гэж эсэргүүцээд нэг ч өдөр ажил хийгээгүй, тайлангийн  гүйцэтгэл байхгүй яваад байвал энэ байгууллага хэцүүднэ шүү дээ. Тэгээд л хариуцлага тооцож, дөрвөн хүний ажлыг өөрчилсөн. Нэг нь ажлын хариуцлага алдсан, нөгөө нь ажлын байран дээрээ архи уусан. Намайг 11 хүнийг халсан гэж яриад байгаа. Өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд халагдсан хүмүүсийг хүртэл энд оруулаад “Хоморголон халж байна” гэж яриа гаргаж, дэвэргэсэн байсан. Тийм зүйл байхгүй.

-Иргэдэд шууд үйлчилдэг байгууллага учир өөрчлөх, шинэчлэх зүйл олон байдаг байх. Томилогдож ирснээс тань хойш ямар дэвшил гарсан гэж та харж байна вэ?

-Мэдээж, юуны түрүүнд дотоод зохион байгуулалтын ажлыг хийх хэрэгтэй юм байна гэж харсан. Энэ хүрээнд дотоод эд хөрөнгө, бараа материал, байгууллагын аж ахуйтай холбоотой асуудлыг цэгцлэх ажлыг хийж байна. 2020 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах жил болгож зарласан байгаа. Амбулаторийн үүдний хэсгийн зохион байгуулалтыг өөрчилж тухтай болгосноор иргэдийн талархлыг хүлээж байна.  Хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тал дээр нэлээд ажил хийгдэнэ. Нярайн тасгийг байгуулах төлөвлөгөө бий. Ирэх зургаадугаар сараас яаралтай мэс заслын тасгаа нээх чиглэлээр бэлтгэл ажил хийгдэж байна. Одоогоор дүүргийн иргэд маань Номун эмнэлэгт үйлчлүүлж байна. Удахгүй дүүргийн эмнэлэг дээрээ яаралтай тусламжийн үйлчилгээг авах болно. Мөн тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулах ёстой. Улсын Гуравдугаар төв эмнэлэгт энэ төрлийн мэс засалд орсон хүмүүсийг дараагийн шатлалд  эмчилж, сувилаад гэрт нь гаргах нэгж байгуулна гэсэн үг. Ахмадын эмнэлэгт уламжлалт анагаах ухааны цогц эмчилгээний тасгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулахаар бэлдэж байна. Мөн жирэмсний хяналтын асуудлыг тодорхой түвшинд сайжруулах хэрэгтэй. Мэдээж энэ бүхэнд дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг ч хийх шаардлага тулгарна. Эдгээр ажлыг хийхэд амаргүй, чамлахааргүй цаг хугацаа зарцуулна. Нуулгүй хэлэхэд, зарим ажлын хүрээнд зориуд чөдөр тушаа болох, удаашруулах тал дээр ажиллаж байгаа хүмүүс ч байна. Тэднийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг ажиллаж байна гэж харахаас өөр арга алга. Уг нь байгууллагын дарга хэн байх нь хамаагүй. Эрүүл мэндийн байгууллагын ажил ямар ч нөхцөлд хэвийн үргэлжилж байх хэрэгтэй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin tanai emnlegiin shudnii emch nariin hiise lombo 1 hoogiin daraa undag iim hymd materialaar hiij irgediig shulj moljohoo boli mon emch nar ni yamarch setgelgui ajildag
IP:182.160.0.99  2020-02-22 07:28:43
Хэний солир хүүхэд юм болоо гэсэн чинь дуучин Батсүхийг солир хүүхэд дагуулж явахаа болихгүй бол шоронд барьж хий. Тэр солир хүүэд юу ч мэдэхгүй жоохон хүүхдээр хэлэхгүй юм хэлүүлээд, өөрөө солир харж байгаад хэл, эсвэл шоронд барьж хий. Хөдөөнийх гэсэн чинь хотынх байсан юм уу?
IP:150.129.142.193  2020-02-24 20:51:07
Хэний солир хүүхэд юм болоо гэсэн чинь дуучин Батсүхийг солир хүүхэд дагуулж явахаа болихгүй бол шоронд барьж хий. Тэр солир хүүэд юу ч мэдэхгүй жоохон хүүхдээр хэлэхгүй юм хэлүүлээд, өөрөө солир харж байгаад хэл, эсвэл шоронд барьж хий. Хөдөөнийх гэсэн чинь хотынх байсан юм уу?
IP:150.129.142.193  2020-02-24 20:54:25
Хэний солир хүүхэд юм болоо гэсэн чинь дуучин Батсүхийг солир хүүхэд дагуулж явахаа болихгүй бол шоронд барьж хий. Тэр солир хүүэд юу ч мэдэхгүй жоохон хүүхдээр хэлэхгүй юм хэлүүлээд, өөрөө солир харж байгаад хэл, эсвэл шоронд барьж хий. Хөдөөнийх гэсэн чинь хотынх байсан юм уу?
IP:150.129.142.193  2020-02-24 20:56:41
Хэний солир хүүхэд юм болоо гэсэн чинь дуучин Батсүхийг солир хүүхэд дагуулж явахаа болихгүй бол шоронд барьж хий. Тэр солир хүүэд юу ч мэдэхгүй жоохон хүүхдээр хэлэхгүй юм хэлүүлээд, өөрөө солир харж байгаад хэл, эсвэл шоронд барьж хий. Хөдөөнийх гэсэн чинь хотынх байсан юм уу?
IP:150.129.142.193  2020-02-24 20:57:19
Хүрэлсүх боловсролгүй Хүрэлсүх боловсролгүй, Маантийн шоронгийн хадаас. 4-р ангид орж чадаагүй улирсан. Хэний ах дүү. Мэдээж их сургууль төгсөөгүй, УИХ-д боловсролтой хүн алга, энийг Хүрэлсүх өөрөө шалга.
IP:66.181.186.134  2020-02-29 18:26:40
Хүрэлсүх боловсролгүй Хүрэлсүх боловсролгүй, Маантийн шоронгийн хадаас. 4-р ангид орж чадаагүй улирсан. Хэний ах дүү. Мэдээж их сургууль төгсөөгүй, УИХ-д боловсролтой хүн алга, энийг Хүрэлсүх өөрөө шалга.
IP:66.181.186.134  2020-02-29 18:26:49
Боловсрол сувгийг хаа. Боловсрол сувгийг хаахгүй бол зургаа сунгаж татаад, хүмүүсээ өндөр урт хөлтэй болгож гаргаад байна. Энэ улсад хэдэн өндөр хүн байдаг юм. Тэд нарт атаархаад хүмүүсийнхээ зургийг татаад байна.
IP:66.181.186.134  2020-02-29 21:02:41
Боловсрол сувгийг хаа. Боловсрол сувгийг хаахгүй бол зургаа сунгаж татаад, хүмүүсээ өндөр урт хөлтэй болгож гаргаад байна. Энэ улсад хэдэн өндөр хүн байдаг юм. Тэд нарт атаархаад хүмүүсийнхээ зургийг татаад байна.
IP:66.181.186.134  2020-02-29 21:03:59
Боловсрол сувгийг хаа. Боловсрол сувгийг хаахгүй бол зургаа сунгаж татаад, хүмүүсээ өндөр урт хөлтэй болгож гаргаад байна. Энэ улсад хэдэн өндөр хүн байдаг юм. Тэд нарт атаархаад хүмүүсийнхээ зургийг татаад байна.
IP:66.181.186.134  2020-02-29 21:04:16
Боловсрол сувгийг хаа. Боловсрол сувгийг хаахгүй бол зургаа сунгаж татаад, хүмүүсээ өндөр урт хөлтэй болгож гаргаад байна. Энэ улсад хэдэн өндөр хүн байдаг юм. Тэд нарт атаархаад хүмүүсийнхээ зургийг татаад байна.
IP:66.181.186.134  2020-02-29 21:04:29
рррррррррррр энэ мэтийн дүр эснсэн эмч нэртэй хогууд их байнаа нүгэл нь нүдээрээ урсаг бя.у.з.м б новшнууд
IP:192.82.66.172  2020-03-02 12:06:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.