Хүмүүс: |
"ХАС" банкаар овоглогдон ирсэн ГАмартүвшинг олон нийт "Шарк танк" нэвтрүүлгээс хойш илүүтэй мэдэх болсон.
Түүний бизнест хөл тавьсан түүх, өнөөдрийн өөрийгөө бий болгосон зарчим нь олон залуусын анхаарлыг татдаг. Харин тэрбээр эдгээр залууст хандан дараах зөвөлгөөг өгчээ.
Г.Амартүвшин хэлэхдээ "Залуус амжилттай яваа хүмүүсийн намтрыг уншихдаа зөвхөн дэвжиж дээшилсэн, ялалт байгуулсан мөчүүд дээр нь л төвлөрч анхаардаг. Бүх зүйл дардан замаар, ногоон гэрлээр явахгүй шүү дээ. Надад бол улаан гэрлийг хэрхэн давсан нь л сонирхолтой санагддаг юм. Ялангуяа залуудаа хохирол багатай алдаж үзэх, түүнээсээ сургамж авах, алдаанаасаа өөрөө эргэн суралцах нь хамгийн чухал. Тэгэхээр залуустаа, чамд алдаа хүртэл хэрэг болно шүү гэдгийг хэлмээр байна..." хэмээсэн байна.