Хүмүүс: |
БНСУ-ын алдарт охидын хамтлагийн нэг "Кара" хамтлагийн гишүүн Гү Хара өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 24-ны өдөр амиа хорлосон байдалтай олдсон билээ.
Түүнээс хэдхэн сарын өмнө охидын "Fx" хамтлагийн гишүүн асан дуучин, жүжигчин Солли мөн амиа хорлосон нь олон нийтийг цочролд оруулаад байсан. Үүний дараа тэдний гэр бүлийнхэн олны анхааралд багагүй өртсөн бөгөөд дуучин Гү Харагийн ах охин дүүгийнхээ тухай "Манай Хaрa үргэлж л дүүтэй болохыг хүсдэг байсан. Надад хүртэл витамин авч өгөөд "таны анхны хүүхдэд бүхнээ зориулна, сургалтын төлбөрийг нь ч төлнө" гэж билээ.
Чиний оршуулган дээр "ах дээрээ дараа төрөлдөө хүүхэд минь болоод дахин төрөөрэй" гэсэн шивнэлт минь биелчихсэн. Бид хэдий эцэг эхийн хайрыг мэдрээгүй ч, чамд анхаарал тавихыг хичээдэг байсан шүү. Долоо хоногийн дараа би охинтой болсноо мэдсэн. Чиний хүсч байснаар Harin гээд нэрлэсэн. Сайн өсөж байгаа, чамайг дуурайчихсан санагддаг. Хэрвээ би энэ мэдээг долоон хоногийн өмнө мэдсэн бол тийм зүйл болох байсан болов уу? Уучлаарай, санаж байна" хэмээсэн байна.
Эх сурвалж: Оддын баримт хуудас
Б.Болор