Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу

2008/06/24
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу

Дөрвөн жилд нэг удаа болдог улс төрийн сонгууль урлагийнхныг амилуулав. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй таг чиг байсан дуучид хэдэн халтар төгрөг халааслахаар сонгуулийн шоугаар хөдөө орон нутаг руу явна. Зохиолын дуучид дундаа толгой цохидог дуучин Т.Баясгалан, С.Жавхлан нар ч зүгээр суусангүй. Дуучин С.Жавхлан нэг хэсэг таг чиг бүгсэн. Хүүхэн шуухан эргүүлж, баар саванд хонож, бор дарсанд толгойгоо мэдүүлж явна гэж хэвлэлээр нэлээдгүй шуугисан. Ямартаа ч мань эр хэл аманд багагүй унасны эцэст хань ижлээ олсон гэдэг. “СТА дуучин С.Жавхлан эхнэр авчээ, хүүхэдтэй болжээ” гэх мэдээлэлд ард түмэн итгэж чадахгүй үнэн худлын хооронд багагүй хугацаа өнгөрөөсөн. Гэсэн хэдий ч дуучин эрийн хадам аав хэвлэлд ярилцлага өгснөөр дуучин С.Жавхлан эхнэр хүүхэдтэй болох нь нотлогдсон. Ямартаа ч дуучин С.Жавхлан хэл амнаас айсан уу хэсэг хугацаанд уран бүтээл хийлгүй таг чиг байсан. Мань эр саяхан нутагтаа очиж хөгөө чиржээ. Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж буй Нямдорж, Чойжилсүрэн, Хүрэлбаатар нарын сонгуулийн шоунд дуучин С.Жавхлан ая дуугаа өргөжээ. Дуучин С.Жавхлан хэзээнээс ХУ намын улаан фэн гэгддэг. Удаан хугацаанд барааг нь хараагүй нутгийн дуучныхаа дуулахыг сонсохоор Улаангомчууд тэр аяараа цугларсан аж. Увсчууд дуучинаараа онгирдог гэдэг. Тийм ч болохоор тухайн өдөр мань эрийн дууг сонсохоор улайрсан хэрэг. Дуучин С.Жавхлан цугларсан олныг үл хүндэтгэн гудамжинд бөмбөг өшиглөж яваа хүүхэд шиг биеийн тамирын хувцас өмсчихсөн гарч ирсэн аж. Түүний энэхүү байдалд нутгийн фэнүүд нь ихэд дургүйцжээ. Цугларсан хүмүүс С.Жавхланг согтуу байна, үнэгүй тоглолт гэж ингэж ард түмнийг үл тоож байгаа юм байхдаа хэмээж байжээ. Арга ч үгүй биз. Дуучин С.Жавхлан хаа яваа газартаа байнга л онийтол инээж явдаг хойно. Ямар ч уран бүтээлч хүн тайзны наад захын соёлтой байх ёстой. Харамсалтай нь мань эр үүнийг мартчихсан тууж яваа бололтой. Тайзны соёл энэ тэрийг нь мартчихсан байлаа гэхэд төрсөн нутаг усныхаа ард түмнийг хүндлэх хэрэгтэй сэн. Сонгуулийн буянаар тэрээр халаасаа чамгүй түнтийлгээд авчээ. Понаграмм тавьж гурван дуу дуулаад л 20 саяыг халаасалж байгаа аж. 20 сая гэдэг үнэхээр их мөнгө. Дуучин С.Жавхлан энэ сонгуулиар 100 саяыг олжээ. Тэгвэл бүхэл бүтэн 100 сая төгрөг олсон хүнээс татвар авах ёстой санагдана.

Эх сурвалж: Өнөөгийн төрх

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hanala Что будет если нюхнуть соль Из чего сделать лсд Купить Номер 1 Макаров Купить россыпь в МожайскРµ Купить закладкР¸ метадон в БогданоР²Ð¸Ñ‡Ðµ Метадон в Каменск-
IP:146.185.204.183  2018-02-07 07:55:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.