Хүмүүс: |
УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан олон нийтийн сүлжээнд тун ч идэвхтэй нэгэн. Нийгэмд болж буй асуудлуудын тухай өөрийн үзэл бодлыг үүгээр дамжуулан илэрхийлдэг тэрбээр дэлхий дахинаа тархаад байгаа коронавируснээс сэргийлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа иргэдээр бахархаж буйгаа ийн илэрхийлжээ.
Б.Жаргалсайхан: ГАЙХАМШИГТАЙ АРД ТҮМЭН...
Коронавирус гарангуут дэлхийн олон оронд ази гаралтай иргэдийг жигшин зэвүүцэж байна. Хэдэн зуунаараа ялгаварлан гадуурхлалтанд байсан харууд хүртэл ази царайтай хүнийг зодож дээрэлхэж байх юм. Иранчууд коронавирустэй иргэдээ сүмтэйгээ шатааж, украинчууд иргэдээ чулуу нүүлгэн хөөв. Дайны зовлон дундуур туучсан оросууд хүртэл Ухань хотоос иргэдээ авахгүй чардайж олон улсын шаардлагаар авав бололтой. Коронавирусын сургаар эмх замбараагүй байдал үүсэж, нэгнээ тонон дээрэмдэх, хүнээ байх жишээнүүд цөөнгүй.
Зарим нэг иргэд коронавирус гарвал Монголчууд яах бол, тэднээс ямар мөн чанар гарах вэ гэж асуух юм.
Нүүдэлчид зовлон бэрхшээл, зуд турьханд нэгдэж нягтарч, нэгийгээ хамгаалдаг, даван туулдаг ард түмэн. Жаргахаараа Чингисийн үр сад шиг чихгүй царайлан тараад алга болчихдог гэмтэй. Сая Хятадын Ухань хотоос Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань иргэдээ авав. Монголчуудад хүнээ хаядаггүй зан чанар яс цусанд нь байдаг аа. Зэлмэ шархадсан Чингис хааны цусыг шөнөжин залгилдаг шиг. Байтаг богдод шархадсан нөхрөө орхиж чадалгүй цугтаа алуулдаг шиг. Сэлэнгэ мөрөн дээр нэгэн ээж үрээ хаяж чадалгүй мөстэй хамт ОХУ даван оддог шиг. Тийм л ард түмэн. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд утааны эсрэг нэгдэн Улаанбаатарчууд ямар хүнд бэрхшээлийг туулав даа. ЭМЯ-нд ирж буй хандив тусламжуудыг хар. Тэтгэврийн зээл, цалингаа, машин авах гэж цуглуулсан мөнгөө чимээгүйхэн аваачин өгч байна. Ингэж бэрхшээлийн өмнө нягтардаг, эвлэдэг ард түмэн, өөр улс орныг дуулаагүй. Нэгдэн нийлэхэд юу дутдаг гэхээр үзэл санаа юм даа уг нь.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn