Хүмүүс: |
"UBS" телевизээс зохион байгуулдаг "Universe Best Songs" нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэгээр шалгарч байсан дуучин А.Хишигдалай чамгүй сайн жүжигчин гэдгээ хэд хэдэн уран бүтээл дээр харуулсан нэгэн.
Хувийн амьдралын хувьд "Опозит" хамтлагийн дуучин А.Гантулгаас хойш ганц бие амьдралыг эрхэмлэж байгаа тэрбээр саяхан өөрийн цахим хуудаснаа нэгэн зургийг хийсэн нь дуучин бүсгүйг тун удахгүй гэрлэх гэж байж магадгүй гэх хардлагыг төрүүлж эхэлжээ.
Учир нь тэрбээр зүүн гарынхаа ядам хуруунд бөгж зүүсэн байх аж.
Тус бөгжийг хамгийн сүүлд гаргасан "Зүрхний тал" хэмээх дууны клип дээр ч мөн зүүсэн байх бөгөөд тун удахгүй дуучин бүсгүй хуримын зар дуулгаж ч мэдэх нь ээ. Харин түүний дурлалт залуугаар хэн тодорсон бол...
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn