Охидыг сүрдүүлж хүчирхийлдэг байсан этгээдийг сэтгүүлч бүсгүй илчилжээ

2020/03/25
Share |
Хүмүүс:
Охидыг сүрдүүлж хүчирхийлдэг байсан этгээдийг сэтгүүлч бүсгүй илчилжээ

Цахим орчинд охидыг сүрдүүлэн хүчирхийлдэг байсан 26 настай этгээдийг саатуулжээ. Тус хэрэг БНСУ-д гарсан бөгөөд нийтдээ 75 эмэгтэй түүний хохирогч болсон байж болзошгүй гэнэ. 

Тус улсад Телеграм хэмээх олон нийтийн сүлжээг тийм ч их ашиглаад байдаггүй. Гэмт этгээд уг сүлжээг ашиглан хүчирхийлэл үйлддэг байсан бөгөөд тус сүлжээнд охидын нүцгэн зураг, хүчирхийлүүлж буй бичлэг зэргийг байршуулдаг байсан аж. Харин үүнийг үзэх хүсэлтэй залуус 700.000-1.500.000 хүртэлх воныг төлдөг байсан гэнэ. Уг сүлжээнд түүний үүсгэсэн 50 гаруй өрөө бий. Үүнд 20-30 насны 260.000 гаруй залуус байсан гэнэ. Харин хохирогч охидын 16 нь насанд хүрээгүй байсан аж.

Сэжигтэн олон нийтийн сүлжээнд байгаа охидын утсыг хакердах замаар хувийн мэдээллийг нь авдаг, мөн мөнгө зээлэх, цагийн ажилд оруулах нэрийдлээр тэдэнтэй уулзан хүчирхийлж, бичлэг хийдэг байсан аж. Үүнийгээ сүрдүүлэх хэрэгсэл болгон ашигладаг байсан түүнийг сэтгүүлч бүсгүй илрүүлсэн байна. 

Тэрбээр тус чатд орж гэмт хэрэгтэнтэй холбоо тогтоон улмаар хэргийг ил болгон цагдаа нарт мэдэгдсэн аж. Үүний дараа түүний охиныг ална хэмээн сүрдүүлсэн гэмт хэрэгтэн сайн дурын ажил ихээр хийдэг, нийгмийн идэвхтэй нэгэн байсан тухай эх сурвалжууд дурдаж байна. Уг хэргийг шалгах явцад сэжигтэн 2012 оноос хойш хар тамхи наймаалж эхэлсэн байж болзошгүй баримт олдсон бөгөөд олны танил эрхмүүд уг хэрэгт холбоотой байж ч болзошгүй ажээ.

Манай улсад ч мөн олон нийтийн сүлжээг ашиглан охид бүсгүйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг олноор гардаг. Иймд олон нийтийн сүлжээг анхаарал болгоомжтой ашиглахыг анхааруулж байна.

 

Image may contain: 1 person

 

Image may contain: 1 person, sitting and indoor

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
irgen interneteeer hervee hen negendaramtalval shuud tsagdaad medegdeh hefgtei iimerhuunohduud tsag deefee aimhai hulchgar nobduud l bdag.
IP:66.181.190.253  2020-03-26 14:18:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.