ЭМЯ: Халдвартай иргэдийн заримынх нь биеийн байдал дээрдэж байгаа

2020/03/25
Share |
Хүмүүс:
ЭМЯ: Халдвартай иргэдийн заримынх нь биеийн байдал дээрдэж байгаа

Манай улсад коронавирсний 10 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлуудын зарим нь эдгэрч эмнэлгээс гарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархах болсон. Харин энэхүү мэдээлэл ташаа болохыг Эрүүл мэндийн яамнаас ийн мэдээллээ. 

ЭМЯ: Коронавирусын халдвартай 10 хүний заримынх нь биеийн байдал дээрдэж буй талаар ХӨСҮТ мэдээлж байгаа. 

Гэтэл эмч, мэргэжилтнүүд үгээ хэлээгүй байхад эдгэрээд эмнэлгээс гарч буй мэт ташаа мэдээлэл сошл орчинд түгж байна

 

Эхний өвчтөн эмнэлгээс гарахад наад зах нь 10 хоног шаардагдах тухай ХӨСҮТ мэдээлсэн. Тиймээс эмч, мэргэжилтнүүддээ энэ мэт бодит бус мэдээллээр дарамт учруулахгүй байна уу. Бид ард иргэддээ мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж байх болно.

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.