Дуучин Ану Ерөнхий сайдад хандан УРИАЛГА гаргажээ

2020/03/25
Share |
Хүмүүс:
Дуучин Ану Ерөнхий сайдад хандан УРИАЛГА гаргажээ

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо коронавирусээс хамгаалах хорио цээрийн дэглэмийн үед хүнд нөхцөлд байгаа хүмүүст туслах зорилгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан уриалга гаргажээ. Тэрбээр "Хүнс ба дархлаа" хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлэн ийн уриалга гаргасан байна. 

Дуучин Ч.Уранхолбоо: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТАНАА УРИАЛГА ГАРГАХ НЬ

Дэлхийн 185 улсад тархаж байгаа шинэ Коронавирусын дэгдэлтийг Дэлхий эрүүл мэндийн байгууллага цар тахал ангилалд оруулж зарласан. Ингэснээр COVID-19 вирусээр халдварладаг өвчин нь дэлхий нийтийн аюул болсныг хүлээн зөвшөөрч байгаа юм.
COVID-19 цар тахал тархсан дэлхийн улс орнууд энэ онцгой нөхцөлийг аль болох эрсдэл багатайгаар даван туулахын тулд хүн ардынхаа эрүүл мэнд, эдийн засаг, аюулгүй байдал зэрэгт анхаарал тавьж ажиллаж байгаа ба үүн дотроо зорилтот бүлэг рүү хандсан арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байна. Хорио цээр тогтоосон цагаас эхэлж хоол хүнсний хэрэглээ хомс айл өрхийн хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж эрүүл мэндээрээ хохирох аюул нүүрлээд байгаа ба дахин нэг сарын хорио цээрийг хэрхэн даван туулах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Иймээс орлого багатай өрхийн хүүхдүүд, өвчтэй иргэд, өндөр настан гэх мэт бүлгийн иргэдийн хоол хүнс, дархлааг дэмжих “ХҮНС БА ДАРХЛАА” хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тул Монгол Улсын Ерөнхий Сайд таныг энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахыг уриалж байна.

“ ОХИДЫН ТҮҮХ” ТББ
"ХӨӨРХӨН ДЭЛХИЙ"ТББ
Улаанбаатар хот 2020•03•25

 


Image may contain: text

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
sdfsd booviin guhi gej baigaa bololtoi
IP:142.117.127.87  2020-03-26 12:17:10
zochin ene tegeed yag huuhdin tuluu yu hiideg,hiisen hun be
IP:103.229.123.162  2020-03-26 15:41:27
oo huns ba darhlaa gej yadag hutulburiin tegeed
IP:64.119.25.132  2020-03-26 15:47:42
Zochin Garaad delguurees avdag umaa avna sh dee. Buh l um bn
IP:73.50.120.83  2020-03-27 01:14:23
Зочин Ямар дуу дуулдаг юм бэ. Дуучин гэдэг зарим хүмүүсийн нэрд гарах гишгүүр бололтой. Өөрөө хандиваа өгч жишээ болооч. Худал хиймэл хүүхэн.
IP:103.57.92.143  2020-03-27 13:13:01
Урнаа Харин тиймээ. Энэ бөөн баг өөрийгөө хэн гээд бодчихсон юм бол!!! Төр засаг энүүгээр заалгах уу?? Энэ одоо зүгээр багаа өмсөөд коронод өртчихгүй явбол болоо биш үү. Төрийн өндөрлөгүүд энэ хүүхэн гуайгаар заалгахгүй
IP:202.126.89.100  2020-03-27 22:49:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.