Хүмүүс: |
Дэлхий дахинаа коронавирус тархаж ихэнх улс орнуудад хөл хорио тогтоогоод байгаа билээ. Харин хорионд орсон эзэндээ дэлгүүрээс дуртай чипсийг нь авчирч өгсөн чиуауа үүлдрийн нохой шуугиан тарьж байна.
Хөл хорионд орсон гурав дахь өдрөө түүний эзэн Мексик гаралтай Антонио Муноз гэх залуу түүнийг дэлгүүр рүү явуулсан байна. Ингэхдээ түүний хүзүүвчинд захидал болон мөнгө хавчуулсан бөгөөд захидалдаа "Сайн байна уу, худалдагч аа. Нохойд минь улбар шар өнгийн Четос чипснээс өгч явуулаарай. Улаан өнгийнх нь хэрэггүй шүү. Халуун ногоо ихтэй байдаг юм. Түүний хүзүүвчинд 20 доллар хийлээ" хэмээн бичжээ.
Ингээд нохойгоо эсрэг талынхаа гудамжинд байрлах дэлгүүр рүү явуулжээ. Түүний нохой ч эзнийхээ захиасыг тун ч амжилттай авчирч өгсөн бөгөөд олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн байна.