Тусгай нилсэгээр ирсэн иргэнээс коронавирусний халдвар илэрчээ

2020/03/26
Share |
Хүмүүс:
Тусгай нилсэгээр ирсэн иргэнээс коронавирусний халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэх үеэр Монгол Улсад дээрх вирусний 11 дэх тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн юм.

“Истанбул-Улаанбаатарын тусгай нилсэгээр ирсэн 220 хүний шинжилгээ хийхэд нэг монгол иргэнээс коронавирусний халдварын тохиолдол илэрсэн” гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ярьсан юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна.

Өчигдөр коронавирусний сэжигтэй нэг иргэнийг тусгаарлан, эмчийн хяналтад оруулжээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 10 нь гаднын улсаас зөөвөрлөгдөж орж ирсэн, нэг нь халдвартай гадаадын иргэн байгаа юм.

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.