Б.Чинбат: Xурдхан шиг л мэс засалд орчих юмсан гээд бүр яараад л байсан

2020/03/26
Share |
Хүмүүс:
Б.Чинбат: Xурдхан шиг л мэс засалд орчих юмсан гээд бүр яараад л байсан

Монголын урлагийн ертөнцөөс төрөн гарсан сайхан хосуудын тоонд "Никитон" хамтлагийн хөгжимчин Б.Чинбат, "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай нар зүй ёсоор багтдаг. 

Өдгөө БНСУ-д эмчлүүлж, хүнд өвчний эсрэг тэмцэж байгаа тэд тун удахгүй эх орондоо ирэх гэнэ. 

Хагалгаа амжилттай болж бие нь өдрөөс өдөрт сайжирсаар байгаа хосууд энэ тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр ийн дурджээ.

 

Б.Чинбат: Олон жил өвдөж явсан болохоор ч тэрүү яагаад ч юм бэ хурдхан шиг л мэс засалд орчих юмсан гээд бүр яараад л байсан.Одоо миний биеийн байдал  маш сайн байна. Ерөөсөө өдөр хоногоор сайжраад байдаг юм байна. Тэгээд бас тухайн өвчтөн өөрөө бас их гоё тэмүүлэлтэй, амьдралын гоё өнгөтэй, бүх юмыг гоё баяр баясгалантайгаар харах нь их сэтгэлийн хүч байдаг юм уу даа гэж бодож байсан. Тэгээд намайг болон миний гэргийг эмчилж байгаа.  Гэргий маань надад элгээ өгөөд  адилхан хоёулаа өвчтөн болж таарсан. Тэгэхээр хоёуланг маань сайхан эмчлээд ингээд бүр инээгээд л явж байна. Одоо бараг гүйлээ шүү дээ. (Инээв)

Ц.Сарнай: Би бол ерөөсөө аягүй хурдан босч ирсэн.  Гол нь өөрөө дотроо бас сэтгэлийн бэлтгэл маш сайтай байсан,  донор болохоосоо өмнө өөрийгөө донор болно гэдэгтээ нэг тийм итгэлтэй совинтой байсан, эхнээсээ л тийм байсан болохоор ер нь хагалгааны дараа долоо хоногийн дотор босно шүү гэж  дотроо бодсон. Мэдээж яг ийм том хагалгаа үзээгүй, гэхдээ хүнд үеүд мэдээж байсан. Гэхдээ би чинь нөхрийгөө анхнаасаа харах гэж ирсэн хүн, тэгээд өөрөө энд ирээд гэнэтхэн донор болсон.  Нөхрийгөө харах хандах ёстой. Тэр утгаараа би өөрөө хажууд нь хатуу чанга байж нөхөртөө дэм болно гэж бодсон.  Бие маань бас эрүүл байсан учраас хурдан тэнхэрсэн. Эрүүл байх маш их чухал юм байна лээ. Тийм болохоор хурдан тэнхэрсэн.

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Irgen Hurdan edgeerei eruul enhiig husie
IP:49.1.193.198  2020-03-27 07:11:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.