Шороон замын нүүрс тээврийн эсрэг малчид тайван замаар тэмцэж байна

2020/03/26
Share |
Хүмүүс:
Шороон замын нүүрс тээврийн эсрэг малчид тайван замаар тэмцэж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд хууль бус нүүрс тээвэрлэлтээс үүдэлтэйгээр байгаль, хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулж байгаа үйлдлийг зогсоохоор тэмцэж эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Гэтэл жагсаал цуглаан хэт замбараагүй болж, амгалан тайван байдал алдагдахаар байна гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр бичиж эхэлжээ.

 


Үүнтэй холбоотойгоор бид Цогтцэций сумын  Засаг дарга О.Бадарчтай холбогдож тодрууллаа.

Тэрбээр “Энд ямар нэгэн байдлаар эмх замбараагүй байдал үүссэн, олон хүн цуглаад жагсаад, хэрүүл тэмцэл хийгээд байгаа зүйл огт алга. Билгэх багийн малчдад бид тэмцлээ тайван байдлаар хийх, хууль журмыг сахиж мөрдөхийг байнга сануулж, зөвлөгөө өгч ажиллаж байна” гэв.

Билгэх багийн иргэдийн мэдээлж байгаагаар малчид өчигдрөөс буюу гуравдугаар сарын 25-наас хойш нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын 60-аад авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж зогсоогоод байгаа гэнэ.

Түүнээс гадна малчдын зогсоосон автомашинуудын гэрээ болон тээвэр хийх зөвшөөрөл зэрэг холбогдох бичиг баримтад хяналт шалтгалт хийхээр Өмнөговь аймгаас Цогтцэций сумын Хангийн Хэц гэдэг газар руу Авто тээврийн улсын улсын байцаагч томилогдон ажиллахаар болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Мөнхзул: Уучлаарай, уучлаарай Зулаа дуунд дуртай Мөнхзул урт эрүүтэй, богино хөлтэй. Ах дүү нар маань дуучин Сарантуяа урт эрүүтэй богоино хөлтэй, Маантийн шоронгийн хадаас, ТҮЦ ажиллуудаг, цэвэрлэгч ч бил үү, хөдөөний бөөстэй авгай, Мөнхзул шиг хотын охиныг бараадахгүй. Бат-Эрдэнэ аврага. А.Сүхбат.
IP:192.82.67.1  2020-03-30 11:09:33
Мөнхзул: Уучлаарай, уучлаарай Зулаа дуунд дуртай Мөнхзул урт эрүүтэй, богино хөлтэй. Ах дүү нар маань дуучин Сарантуяа урт эрүүтэй богоино хөлтэй, Маантийн шоронгийн хадаас, ТҮЦ ажиллуудаг, цэвэрлэгч ч бил үү, хөдөөний бөөстэй авгай, Мөнхзул шиг хотын охиныг бараадахгүй. Бат-Эрдэнэ аврага. А.Сүхбат.
IP:192.82.67.1  2020-03-30 11:10:50
эу test test
IP:43.242.243.232  2020-04-01 00:15:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.