Хүмүүс: |
Дэлхий нийтээр коронавирусний халдвар тархаж хорио цээрийн дэглэмд шилжээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж олон нийтийг нэг дор цуглахгүй байх шийдвэр гарсан.
Харин энэ цаг үед урлаг соёлынхон онлайнаар тоглолт зохион байгуулах болсон бөгөөд хошин урлагийнхан нэгдэн үзэгчдэдээ бэлэг барихаар болжээ. Тэд онлайнаар тоглолтоо хүргэхээр болсон гэнэ. Тун удахгүй тохиох Инээдмийн баяраар үзэгчдэд инээд бэлэглэхээр ийнхүү нэгдэж байгаа тэд дархлаагаа инээдээр дэмжихийг уриалсан байна.