Хүмүүс: |
АНУ-д суралцдаг Өмнөд Солонгосын иргэн энэ сарын 15-ны өдөр эх орондоо иржээ. Тэрбээр вирусний халдвар авсан байсан бөгөөд хөл хорионд байх зөвлөмжийг холбогдох байгууллагаас өгсөн ч тоогоогүй аж.
Үүгээр зогсохгүй 20-24-ны өдрүүдэд ээжтэйгээ хамт Чэжү арал дээр ээжтэйгээ хамт амарсан байна. Энэ үеэрээ ойролцоогоор 20 гаруй газраар орсон болох нь тогтоогдсон бөгөөд халдвартай гэдгээ мэдсэн хэрнээ халуун бууруулах эм эмийн сангаас авч хэрэглэсэн аж.
Түүнийг халдвартай гэдгээ мэдсээр байж бусдад тараасан гэх үндэслэлээр торгуулийн дээд хэмжээ болох 100 сая воноор торгохоор болжээ. Мөн түүний орсон газруудад хөл хорио тогтоосон бөгөөд энэ үеэр алдагдсан зардлыг мөн төлүүлж болзошгүй гэнэ.
Тэрбээр олон нийтийн газраар явахдаа амны хаалт хэрэглээгүй бөгөөд одоогоор 47 хүнд халдвар тараасан нь тогтоогдсон байна.