Охидыг сүрдүүлж хүчирхийлдэг байсан этгээд алдартай бүсгүйчүүдийг ч хохироожээ

2020/03/28
Share |
Хүмүүс:
Охидыг сүрдүүлж хүчирхийлдэг байсан этгээд алдартай бүсгүйчүүдийг ч хохироожээ

Охидын сүрдүүлэн хүчирхийлдэг байсан этгээд алдартай бүсгүйчүүдийг ч мөн хохирогчоо болгохыг оролдсон тухайгаа хүлээн зөвшөөрчээ. 

Энэ жил 26 нас хүрч байгаа хэрэгтэн Чо Сү Бин 2018 онд алдарт жүжигчин Шин Сэ Кюн болон Боми нарын байрлаж байсан өрөөнд нууц камер байршуулах захиалга өгснөө хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү хэрэг тухайн үедээ багагүй дуулиан тарьсан ч хэрэгтнийг илрүүлж чадаагүй. Харин хэрэгтэн Чо Сү Бины хэргийг мөрдөн шалгаж байх явцад уг хэрэг ил болсон байна.

Чо Сү Бины хувьд Телеграм хэмээх сүлжээнд 50 орчим өрөө нээн охидын нүцгэн зураг, хүчирхийлүүлж буй бичлэг зэргийг байршуулан мөнгө олдог байсан бөгөөд тус өрөөнүүдэд нийтдээ 260.000 орчим эрчүүд байсан гэх тоо бий. Эдгээр эрчүүд тус өрөөнд орж бичлэг болон зураг үзэхийн тулд 700.000-1.500.000 хүртэлх вон төлдөг байсан аж. Тус гэмт хэрэгтний хохирогч болсон 70 орчим эмэгтэй бий. Мөн өрөөнүүдэд олны танил эрчүүд байсан тухай эх сурвалжууд дурдаж эхлээд байна.

Сэжигтэн олон нийтийн сүлжээнд байгаа охидын утсыг хакердах замаар хувийн мэдээллийг нь авдаг, мөн мөнгө зээлэх, цагийн ажилд оруулах нэрийдлээр тэдэнтэй уулзан хүчирхийлж, бичлэг хийдэг байсан аж. Үүнийгээ сүрдүүлэх хэрэгсэл болгон ашигладаг байсан түүнийг сэтгүүлч бүсгүй илрүүлсэн байна. 

Манай улсад ч мөн олон нийтийн сүлжээг ашиглан охид бүсгүйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг олноор гардаг. Иймд олон нийтийн сүлжээг анхаарал болгоомжтой ашиглахыг анхааруулж байна.

 

Image may contain: 2 people, text

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Монголд гарсан хэрэг Хоёр охиныг бичлэг хийж дарамталсан этгээд ямар ял авсан бэ, мэдэх хүн байна уу. Бас бичлэг хийж байсан эмэгтэйг нь олсон уу.
IP:103.9.88.162  2020-03-30 16:21:03
Хэтэрхий намхан, хөгшин байна. Асашерёо, Күкшүзаан хоёрыг өндөр болгодог тариагаар тариад өгөөч, хэтэрхий намхан, хөгшин. Юугаар ч яадаг юм, нэг юмаар тарьсан болоод өгөөч.
IP:150.129.142.254  2020-03-31 17:20:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.