Монгол стартап компаниа ДЭЛХИЙД гарахад дэмжин цахимаар саналаа өгцгөөе

2020/03/30
Share |
Хүмүүс:
Монгол стартап компаниа ДЭЛХИЙД гарахад дэмжин цахимаар саналаа өгцгөөе

Хөгжиж буй орнуудын тулгамдаж байгаа асуудлуудыг технологийн аргаар шийдвэрлэж буй стартап залуусыг дэлхийн тавцанд гаргах зорилготой гарааны бизнес, хөрөнгө оруулагчдын томоохон нэгдэл бол Seedstar World байгууллага юм.

Seedstars олон улсын байгууллага нь дэлхийн 5 бүсэд хуваагдан 85 гаруй улсад тус бүр технологийн стартапуудын дунд тэмцээн зохион байгуулж, үндэсний ялагчдыг тодруулдаг. Тус байгууллагын Монгол Улс дах төлөөлөгчөөр Стартап компаниудыг дэмжигч Стартап Маркетинг Спэйс компани 2018 оноос хойш ажиллан, олон улсад гарах стартап компаниудтайгаа хамтран ажиллаж байна.

    

МУ дахь Үндэсний аврага шалгаруулах Seedstars Ulaanbaatar 2019 тэмцээнийг өнгөрөгч оны 8 сард зохион байгуулсан билээ. Уг тэмцээнд Айхотел ХХК нь Үндэсний ялагч болж, Казахстан улсын нийслэл Нур-Султан хотод зохион байгуулагдсан Seedstars CEE  буюу Төв Ази болон Зүүн Европын бүсийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөн 18 улсын шилдэг стартапуудтай өрсөлдөж, шилдэг найман компанид багтсан. Ингэснээр нь Дэлхийн шилдэг технологийн стартап компанийг шалгаруулах Seedstars Global Summit 2020 арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоход бэлэн болоод байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс 5 бүсээс шалгарсан 44 компани өрсөлдөж  байгаа бөгөөд Seedstars Global Summit арга хэмжээний ялагч цорын ганц стартап компанид тус байгууллагын хөрөнгө оруулалтын сангаас 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт өгч, олон улсын зах зээлд гарахад шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлдэг юм.

Ялагчийг тодруулахад мэргэжлийн шүүгчид, бизнес эрхлэгчдийн үнэлгээнээс гадна олон нийтийн цахим санал асуулгын дүнг харгалзаж үзэх юм байна. Иймд та бүхнийг Монгол технологийн шилдэг стартап компаниа дэлхийн дэвжээнд гарахад нь дэмжлэг үзүүлж Seedstars тэмцээний цахим хуудас https://www.seedstarsworld.com/summit/voting/ зочилж саналаа өгөхийг уриалж байна. Санал асуулга 04 сарын 02-ны өдрийг дуустал үргэлжлэх ба та бүхэн #Ihotel #SMSCenter #Seedstarscompetition #OnlineseedstarsSummit2020 #TeamMongolia хаштагыг ашиглан цааш түгээхийг хүсэж байна.

Айхотел компанийг бид зочид буудал, амралтын газрын онлайн захиалгын www.ihotel.mn сайтаар нь таних бол 2019 оноос эхлэн Зочид буудлын борлуулалтын сувгийг нэмэгдүүлж, захиалгын бүртгэлийг автоматжуулах iHotel системийг хөгжүүлж, олон улсын зах зээлд гарахаар ажиллаж буй Монголын тэргүүлэх стартап компаниудын нэг юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.