VIP сургалтад суусан охиныг багш нь хүчирхийлжээ

2020/03/31
Share |
Хүмүүс:
VIP сургалтад суусан охиныг багш нь хүчирхийлжээ

Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг ихээр гарах болсон. Хүчирхийлэгчид ихэвчлэн хохирогчдын ойр орчимд байдаг тул эцэг эхчүүдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулсаар байна. 

Сүүлийн жилүүдэд олон төрлийн сургалт дамжаа ихээр зохион байгуулагдах болсон. Харин энэ үеэрээ хүчирхийлэлд өртсөн хэрэг гарчээ. 

Энэ тухай хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа "Ээж аавууд аа, үр хүүхдэдээ тавих анхаарал хяналт үнэхээр чухал байна шүү.

12 дугаар ангийн 17-хон настай охиноо мэргэжил сонголтын чиглэлийн ганцаарчилсан сургалтад суулгатал багш нь хичээлийн дараа хүчирхийлсэн хэрэг гарч байна.
Хохирогч охиноо дагуулаад шүүх эмнэлэгт явна. Бусдад болгоомжлуулах үүднээс мэдээлэл орууллаа. Гэмт хэрэгтэн хэзээд ойрхон байдаг!!!!" хэмээсэн байна.

Иймд эцэг эхчүүдийг анхаарал болгоомжоо дээшлүүлэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. 

 

 

Өргөмөл охиноо хүчирхийлсэн этгээдэд 18 жилийн ял оноолоо

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
уншигч Ёстой шаар юмаа, хүний итгэлийг ингэж эвдэнэ гэж байх уу?
IP:192.82.78.1  2020-04-01 10:23:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.