Хүмүүс: Өөжгий | |
`Сүнжин гранд` зочид буудлын эзэн солонгос эр рок попынхонтой гэрээ байгуулж, хамтран ажиллахаар тохиролцож байгаа аж. Учир нь тус зочид буудлынхан зун цагийн үйлчилгээнд урлагийн тоглолтыг багтаасан байна. Ингэхдээ солонгос босс нь нэлээд нүнжигтэй загнаж, мөнгө хайрлахгүй байгаа сурагтай. Тухайлбал, монголын №1 гэгддэг гитарчин Өөжгийтэй буудлынхаа гадаах задгай талбайд бүтэн зуны турш гитар тоглох гэрээ байгуулжээ. Тэдний дунд нэлээд хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа төдийгүй солонгос эр Өөжгийд 20 сая төгрөгийн үнэ бүхий жийп машин бэлэглэсэн байна.
www.factnews.mn