Монгол бадарчин Амай ”Инээдээр дархлаагаа дэмжье” тоглолтыг шүүмжлэв

2020/04/02
Share |
Хүмүүс:
Монгол бадарчин Амай ”Инээдээр дархлаагаа дэмжье” тоглолтыг шүүмжлэв

Өчигдөр "Инээдмийн баяр" болж өнгөрсөн. Энэ өдрөөр Монголын хошин урлагийн зургаан продакшн нэгдэн үзэгчдэдээ "Инээдмээр дархлаагаа дэмжье" тоглолтыг онлайнаар хүргэж бэлэг барьсан билээ. 

Харин тус тоглолт дээр "Мөрөөдлийн театр"-ийн хамт олон "+18" төрлийн бүтээлээ үзэгчдэд танилцуулсан бөгөөд үүнийг Монгол Бадарчин Амай буюу Ж.Золбаяр шүүмжилжээ. 

Тэрбээр хэлэхдээ "Манайд Төр Засаг, Боловсролын болон Соёлын яамны соён гэгээрүүлэх бодлого, мэдээллийн аюулгүй байдлын бодлого гэж байна уу?

БНМАУ-д үзэл суртлын алба гэж маш чухал байгууллага Монголчуудын оюуны дархлааг гаднын тархи угаалгаас хамгаалж байсан. Тэр байгууллагыг үгүй хийснээр ийм ёс зүйгүй зүйлийг олон нийтийн ТВ ямар ч хяналтгүй гаргаж, шинэ үеэ ёс зүй, хүмүүжилгүй болгосоор байна. Энэ нэвтрүүлгийг үзээд, тэр байгууллага үгүйлэгдэж буйг ойлголоо.
Театрт тоглодог 18+ тэмдэгтэй үзүүлбэрт энэ хөтөлбөр байж болно. Дуртай үзэгчид байгаа болохоор.
Харин хүүхэд залуус, ахмадууд үздэг ОЛОН НИЙТИЙН ТВ-ээр ийм замбараагүй юм гаргаж байгаад харамсалтай байна.
Энд зөвхөн хүүхдүүдийн тухай биш, Бидний, Монголчуудын оюуны аюулгүй байдлын тухай яриад байгаа шүү..." хэмээжээ. 

Харин "Мөрөөдлийн театр"-ийн хамт олон тоглолт эхлэхээс өмнө "+18" төрлийн бүтээлээ толилуулна гэдгээ анхааруулан хүүхэд багачууддаа үзүүлэхгүй байхыг анхааруулсан байна. 

 

Image may contain: 3 people, people standing

 

АЯЛАГЧ АМАЙ МОНГОЛОО ДЭЛХИЙД ГАРГАХ 10 ГАРУЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ...

 

Image may contain: 1 person, sitting

 

Image may contain: 2 people

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Тэнэг Тэнэг алиалагч нар.
IP:59.153.115.160  2020-04-02 10:13:29
ккк энэ хөгийн үзүүлбэр байлаа бусад нь зүгээрээ
IP:202.131.240.166  2020-04-02 11:21:38
иргэн өөрсдөө л инээдэг юм байх даа. уур хүрэх юм зүгээр.
IP:202.21.127.163  2020-04-02 11:31:03
Зочин ХОШИН ШОГИЙНХОНЫ ХҮНДРҮҮЛЭГЧ АРАА ЭЦЭСТ ТУЛААД ЦААШ ЯВАХАА,ЭЛЭГ БАЯРЛУУЛАХАА БОЛЖЭЭ.СУВГАА СОЛИВ.САРАНТУЯА, СОСОРБАРАМ,БАТЗ
IP:103.229.120.236  2020-04-02 11:53:12
zochin hoshin urlag, comedy, stand-up uneheer bolijee hoorhii. goe uzuulber lav baigaagui, chanar gej zuil baih heregtei.
IP:122.201.27.146  2020-04-02 11:58:49
Зочин Инээх юм юу ч алгаа эд нар бүүр сэдэвгүй болцон
IP:150.129.141.230  2020-04-02 12:39:21
Зочин Сүүлийн үеийн тоглолтууд зүгээр л усан тоглолтууд болжээ. Яриа нь зүгээр л уйтгартай.
IP:202.179.27.201  2020-04-02 12:59:57
Эээээ Өчигдөр хальтхан харлаа хэрэг алга монголын минь урлаг ийм юм үзэж бга брд түмэн нүдчих нь яаж онгойх вэ дээ!!! Хэдэн халтайсан навсайсан юмнууд ард түмэнийг доромжлоол байж байх гэж. Хамгийн сонин нь баахан гавьяат жүжигчид
IP:202.126.89.177  2020-04-02 13:57:11
зочин үнэндээ чадвар алга, мөн +18 гээд байгаа юмаа л ярьж баясдаг юм биш үү, оюуны бядгүй
IP:122.201.26.172  2020-04-02 15:06:43
Z Uzd erduu ineed hureegui harin Ch bur edniig uruvdsun
IP:109.41.131.162  2020-04-02 16:04:52
Хошин шог Энэ удаагийн тоглолтоороо өөрсдиыгөө булшиллаа даа эд нар. Эндээс илүү юм эднээс гарахгүй юм байна.
IP:103.57.92.137  2020-04-02 18:50:46
Иргэн Хошин шогийхныг тоглолтыг зурагтаар гаргамааргүй байна. Жүжигчид нь ямарч үлгэр дууриалгүй. Ихэнх жүжигчид эхнэр нөхрөөсөө салсан.
IP:202.9.40.175  2020-04-03 00:45:48
Хүн Алиа салбадайнууд бүдүүлэг хараал хэлж байгаа нь бүр эрээ цээрээ алдаж байна би мөрөөдлийн тeатр гараад сонин сонин юм ярихаар нь хүүхдүүдээ сонсуулахгүй гээд сувгаа сольсон.Сэтгэл нь сайхан байлаа баярлалаа гэхдээ та хэд минь өөрчлөгдөх цаг болжээ.Бүдүүлэг үг хэллэг хэтэрхий их маазархаал больчих.
IP:103.26.194.73  2020-04-03 14:21:50
Unen Одоо хэдүүлээ үзэхээ л больчий.Тэгэхээ
IP:59.153.112.79  2020-04-03 15:50:07
Зочин Мөнгө хөөсөн авьяасгүй арзагнасан хэдэн нөхөд хошин урлагыг хогтой хольжээ иим улсуудаас гавьяат төрөөд байдаг нь тун гайхалтай одончимэг аглуу хоер бол мундаг шүү онон бна бусад нь бол сайн дурын уран сайханчидаас дор
IP:202.126.88.184  2020-04-03 23:14:27
zochin neglnuuc amragaraartavisangeh methundhumuujilolgohoosoooorsdiihooamidraliigharuuldagumuu..agluu3 ohinoohayadue multarsanzaluujujigchinteigeejargajbaigaagaa gaihuulaad l
IP:202.55.188.83  2020-04-05 11:57:51
Мөнгөний гарз ИЙМ ЮМ ХИЙЖ АРД ТҮМНИЙ ХАЛААС СУЙЛАХЫГ БОЛИВОЛ ТААРНА
IP:202.9.46.189  2020-04-05 18:49:55
nymaa uzehee l bolchih
IP:202.179.27.134  2020-04-06 19:57:03
Б Амайгийнхар тамхи татахад буруу зүйл байхгүй гээд уриалаад байсаны хажууд энэ үзүүлбэр дажгүй л юм байна. Монголын хүүхдүүдийг хар тамхинд уриалдаг Амай
IP:192.82.72.159  2020-04-11 01:26:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.