Хүмүүс: |
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын нэгэн буюу "Инээдмийн баяр"-т зориулан Монголын хошин урлагийн зургаан продакшн нэгдэн "Инээдээр дархлаагаа дэмжье" хэмээх онлайн тоглолтыг үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүргэсэн билээ.
Харин тус тоглолт өндөрлөсний дараа зарим үзэгчдээс шүүмжлэл ирсэн. Харин энэ тухай жүжигчин Л.Баттулга өөрийн үзэл бодлыг ийн илэрхийлжээ.
Жүжигчин Л.Баттулга: Өчигдөр дөрвөн цагийн LIVE цагийн тоглолт хийлээ энэ хооронд 1.2 сая хүн үзсэн байна. Тэгээд tv үзэлттэйгээ хэд ч болох юм байгаа юм. Үзэж байгаа хүмүүсийн яриагаар урьд байсангүй хамгийн их хандалт л гэсэн. Үзээд эерэг сөрөг олон пост бичиж.
Тайзны урлаг тэр дундаа хошин урлаг жүжигчдээс торгон мэдрэмж, авьяас шаардсан хамгийн хүнд жанр. За тэгээд угаасаа үзэгчгүй бол хоосон зааланд бөмбөг шидэхтэй л адил. Жүжигчдийн сэтгэл хөдлөл, үзэгчдийн хүлээн авалтаар амьд харьцаа үүсэж, халуун дулаан уур амьсгал бүрдэж таашаал авдаг.
Онлайн тоглолт бол энэ хорио цээрийн уйтгарын үед үзэгч олноо нэг оройг сайхан өнгөрөөгөөсэй гэж үзэгчгүй зааланд та бүхэндээ зориулан гэр орондоо үр хүүхэдтэйгээ байх хугацаанаасаа хумсалж, олон уран бүтээлчид сэтгэлээрээ нэгдэн тоглосон. Ер нь бол эрсдэлтэй алхам хийсэн. Алдаа оноо байгаа. Бүгд л өөр өөрсдийн уран бүтээлээ хүргэсэн. Манайх гэхэд Лхагва ах бид бүхэн энэ нийгэмд дээгүүр доогуур болоод байгаа харагдаад байгаа зүйлийг харуулахыг хичээсэн. За тэгээд авах гээхийн ухаанаар хандана биз.
Хөдөлмөрлөсөн хүний хөлс урсаж байхад
Шүүмжлэгч хүний шүлс үсэрч байдаг...
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn