Л.Мөнхтүшиг: Японд шинжилгээнд хамрагдаагүй иргэд ирж байгаа

2020/04/03
Share |
Хүмүүс:
Л.Мөнхтүшиг: Японд шинжилгээнд хамрагдаагүй иргэд ирж байгаа

Токио - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд өнөөдөр /2020.04.03/ 15:40 цагт газардсан. Тус нислэгээр 266 зорчигч эх орондоо ирлээ.

Тэдгээр иргэдээс хоёр иргэн коронавирус өвчний халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлалтад авсан талаар Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг мэдээллээ. Иргэдийг урьдчилан бэлтгэсэн тээврийн хэрэгслээр ХӨСҮТ-д хүргэж байна. 

Өнөөдрийн нислэгээр Японоос ирж байгаа иргэд Японд шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа. Учир нь Япон улсад халуураагүй л бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа учраас манай иргэдээс шинжилгээ аваагүй аж. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг энэ талаар "Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас Монгол Улсын 6000 гаруй иргэн нутаг буцах хүсэлт илэрхийлээд байна. Богино хугацааны визтэй, байр, санхүүгийн асуудалтай гэх мэт шалтгаантай хүмүүс байна. Индонезид тэмцээнд оролцоод ирж чадахгүй удсан гурван хүүхэд Монголдоо ирсэн. Японы Шизүока хотод паралимпын бэлтгэл хийж байгаа хүүхдүүд бий. Бидний зүгээс энэ нислэгээр ирэх боломж олгосон ч Японы талаас аюулгүй байдлыг нь ханган, бэлтгэлийг нь хийлгэх боломжтой гэж үзсэн учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй. Өнөөдрийн нислэгээр ирсэн иргэд Японд шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа. Япон улсад халуураагүй бол шинжилгээнд хамруулахгүй гэсэн зарчим баримталж байгаа учраас манай иргэдээс шинжилгээ аваагүй" гэсэн мэдээллийг 16:00 цагаас болсон хэвлэлийн хурлын үеэр өгсөн юм.

 

 

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin so dimmegreishind bgaa hvmvse avchraacheedd
IP:64.119.27.188  2020-04-03 19:17:05
Иргэн Гаргасан шийдвэрээ өөрсдөө мөрдөл дө Шинжилгээ өгөөгүй хүмүүсийг онгоцонд суулгахгүй гэчихээд суулгаад байдаг та нарын буруу шүү дэ Суулгахгүй л гэсэн бол битгий суулга .Шийдвэр бол шийдвэр .Гаргасан шийдвэрээ мөрдөхгүй байж битгий ийм сонин юм ярьж бай.
IP:182.160.35.190  2020-04-04 10:57:56
hulhi yagaad ingeed durem juram gargachihaad oorsdoo zorchood baidag yum be yg yrival solongost bui mongolchuud ovchin zovlon ymar neg argagui baidlaar yvdagtegehed tegehed zovhon ydarsan jinhene arduuddaa hatuu shaardlaga durem yriad l
IP:66.181.161.78  2020-04-08 14:18:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.