Австрали улс эх орон руугаа буцахыг зөвлөжээ

2020/04/03
Share |
Хүмүүс:
Австрали улс эх орон руугаа буцахыг зөвлөжээ

Коронвирусний тархалт зарим улс орнуудад оргил үедээ хүрч хүнд байдалд ороод байгаа билээ. Австрали улсад ч мөн байдал хүндэрч болзошгүй байгаа бөгөөд тус улс вирусний тархалтын энэ эмзэг үед санхүүгийн хүндрэлд ороод байгаа гаднын иргэдийг эх орон руугаа буцахыг зөвлөсөн байна. 

Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Скот Моррисон "Вирусний тархалт өндөр байгаа энэ үед санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа гаднын иргэд, жуулчид, оюутнууд эх орон руугаа явсан нь дээр" хэмээжээ. Тус улсад коронавирусээр өвчлөгсдийн тоо 5314-т хүрээд байгаа аж.

Манай улсын хувьд нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэдээ гаднын улс орнуудаас тусгай нислэгээр авчрах бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Австрали улс руу тусгай нислэг үйлдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч тус улсаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэд Элчин сайдын яманд хандсаар байгаа ажээ.

 

Scott Morrison: Australia”s conservative pragmatist - BBC News

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.