Хүмүүс: |
Япон улсаас монгол иргэдээ авчирч буй Токио - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд өчигдөр /2020.04.03/ 15:40 цагт газардсан.
Тус нислэгээр сумо бөхийн Их аварга Асашёорюү Дагвадорж ирсэн. Түүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд тусгаарлах явцад болсон зарим зүйлсэд тэрбээр шүүмжлэлтэй хандаж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ.
Тэрбээр хэлэхдээ "Би карантинаа барина! Харин нэг асуудал байна! ХӨСҮТ-ийг ч голсон зүйл байхгүй! Улаан бурхны үед аппарат болон агаар шүүгч тусламж өгч байсан! Би хэвтрээ голох тийм хүн биш! Асуудал юундаа байсан бэ гэвэл Японд байсан бид нар Токиогийн өнөөдрийн нислэгт бусад улсаас дамжиж ирсэн 57 хүнтэй цугтаа баймааргүй байна аа гэж хэлсэн!