Жүжигчин О.Дөлгөөн: Эндээс зугтаж Монгол орох гэж байна гэсэн муйхар бодлоо боль оо

2020/04/04
Share |
Хүмүүс:
Жүжигчин О.Дөлгөөн: Эндээс зугтаж Монгол орох гэж байна гэсэн муйхар бодлоо боль оо

АНУ-д амжилттай мэргэжил дээшлүүлсэн жүжигчин О.Дөлгөөн коронавирусний халдвар гарахаас өмнө эх орондоо ирэх төлөвлөгөөтэй байсан ч харамсалтай нь хөл хорионд оржээ.

Тэрбээр эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус улсад зорчиж явах үедээ хөл хорионд орсон хүмүүсийг төлөөлөл болон "Эндэхийн байнгын оршин суух визатай хүмүүс Монгол руу очих гээд байгаа юм биш ээ... Зөвхөн аялж яваад гацсан, хичээл нь орохоо больсон оюутан сурагчид, гэрээгээр ажиллаж байгаад ажилгүй болсон иргэд гэх мэт хүмүүс л явах гэж хүсэлт гаргаад байгаа гэж би ойлгож байгаа... Тэд угийн л Монголдоо очих байсан хүмүүс! Тэрнээс биш энд жаргаж байснаа гэнэт айгаад халдвараас зугтаж Монголд очих гээд байгаа зүйл байхгүй ээ!!! АНУ халдварын тархалтаараа 1т яваа боловч хот болгондоо өөр байгаа шүү дээ... Нийт тархалтын 50% нь буюу одоогийн байдлаар 103,169 хүн нь зөвхөн New York мужид байх жишээний... Жишээлбэл Миний амьдарч байгаа хотод ердөө 20 тохиолдол одоогоор байгаа... Үнэндээ бол үүссэн нөхцөл байдлаас болоод АНУ сар бүр $1200 тэтгэмжийг татвар төлдөг иргэддээ олгож эхэлж байгаа дээрээс нь ихэнх амьдрах зөвшөөрөлтэй хүмүүс даатгалд хамрагдсан байдаг тул эмнэлгийн үйлчилгээгээ авах боломжтой. Тиймээс эндээс зугтаж Монгол орох гэж байна гэсэн муйхар бодлоо боль оо..." хэмээсэн байна. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсад суугаа 6154 иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хүсэлт гаргаад байгаа аж. Улсын онцгой комиссоос энэ сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн бөгөөд АНУ-д суугаа нэн шаардлагатай иргэд Сөүлээр дамжин эх орондоо ирэх боломжтой тухай АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам мэдээлжээ. 


Image may contain: 2 people, including Dulguun Odkhuu

 

Image may contain: one or more people, outdoor and text


 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Үнэн шүү. Албан ёсоор болон хараар ч гэсэн тогтмол ажил эрхэлдэг хүмүүс харина гэж шуурсан юм алга цаг тогтворжихыг хүлээгээд л сууж бна. Бас муж бүр өөр өөр байгааг ойлгох нь зөв. Түр ирсэн хүмүүс орлогогүй хэцүү байгааг ойлго. Тэгээд төлбөр энд хир өндөр билээ. Зөвхөн амиа бодож худал үнэн юм ярих хэрэггүй. Энд бгаа ихэнхи хүмүүс ажилдаа ороод орон гэр үр хүүхдээ тэтгээд явна гэж ярьж бхад бөөнөөрөө дүрвээд очих гэж бгаа мэт яриад байх юм.
IP:172.58.139.170  2020-04-04 22:50:40
зочин жүжигчин дөлгөөн гэнүү ямар юмбайдгийн мэдэхгүй хүн байна
IP:64.119.19.189  2020-04-05 12:50:36
Баагий Америкт нөхцөл байдал хэцүү бгаа гэсэн ажилгүй, амьдралгүй дээрээс нь өвчин авчихвал бөөн төлбөр
IP:103.212.117.107  2020-04-05 16:06:28
Ээгий Жүжүигчин дөлгөөн гэдэг нь энэ 2н аль нь юм бэ?
IP:122.201.24.231  2020-04-05 19:06:28
pee za chi amerkid sain bgaa chmg l sandraad aigaad eh orondoo ireh ged bn gej bodohgui e bitgii sanaa zov naana chini teguul iluu ayulgui shn l bgn bn shd e teged naana bj bsn ni deer ym bn chmg oilgoloo
IP:117.111.4.223  2020-04-06 07:54:24
E.bileg Naad orkuuddaa yu ch bicheed oilgohoo bsan bh shuu!Udahgui naad virus UB gudamjaar zugaatsah bolno ter tagrs oilgonoo.
IP:158.174.242.82  2020-04-06 14:21:39
Ðààõ Үнэн үнэн. Газрын диваажин Америкаас зугтаж, адгийн муу хоцрогдсон Монгол руу руу ирэх гэж хэн хүсэх вэ? Чи наад хүчирхэг, баян тансаг аз жаргалтай Америктаа жаргаад үлдээрэй. Заяа муутайгаараа бид л энэ муу ядарсан ядуу буурай Монголдоо зовцгооё.
IP:202.9.46.152  2020-04-07 10:29:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.