Монголд хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдаж байгаа "The Voice" шоуны хоёрдугаар шатны гал гарсан өрсөлдөөн үргэлжилсээр байна.
Өнгөрсөн ням гарагт шүүгч, дасгалжуулагч С.Ононбатын баг үзүүлбэрүүдээ үзүүлсэн бөгөөд оролцогч Г.Эрмүүн, Э.Эрхэмбаяр нар жинхэнэ тулаан харуулж чадсан хэмээх үнэлгээг үзэгчдээс аваад байгаа билээ.
Харин энэхүү үзүүлбэрийнхээ тухай оролцогч Г.Энгүүн "Бидэнд ийм сайхан урмын үгсийг илгээж ингэж гоё дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Нэг хүний дотор нуугдаж буй хоёр өөр дүр төрх, хоёр өөр ертөнцийг харуулах гэж хичээлээ... Энэ бүхнийг минь залж зааварлаж зөвлөж тэтгэж заасан Ononbat Sed, Nansalmaa Tumur, Purevsukh Tyeliman багш нартаа үнэхээр их талархаж, итгэлийг нь алдахгүй улам бүр зорилго өөдөө тэмүүлэхээ амлаж байна... Дүрийн хувьд хамтрагч маань цагаахан тал, харин миний хувьд чөтгөрлөг муу талыг харуулах даалгавартай, үүрэгтэй тулаандаа орсон юм. Бүх хүмүүст баярлалаа. "The Voice Of Mongolia", "Mongol HD" телевизийн арын албаны ах эгч нартаа бүр ч их баярлалаа. Би нэр шиг ээ улам бүр ирлэгдэж, хурцлагдаж, эрэмгий байх болно" хэмээжээ.
Түүний тайзыг эзэгнэж байгаа байдал олон хүний анхаарлыг татсан бөгөөд ирээдүйн эмч залуу ийнхүү "The Voice" шоуг өнгөлж байна.