Хүмүүс: |
"Фантастик" продакшны хамт олны арван жилийнхээ ойд зориулан бүтээсэн "37-р точка" уран сайхны киноны төгсгөлийн бүрэн хэмжээний кино өчигдрөөс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн. Ингэхдээ багагүй шүүмжлэл дагуулсан бөгөөд хэрэглэгчийн болон системийн алдаа гарсан нь хүмүүсийг багагүй бухимдуулсан байна.
Ийнхүү бухимдсан үзэгчид продакшны хамт олон болон хариуцсан компани руу шүүмжлэлийн үгс харамгүй илгээжээ.
Харин тус киноны найруулагч Б.Тамир "Дандаа ухаантай хүмүүс! Бүгдийг шийддэг, бүгдийг хийдэг юм шиг байхаа боль. Хэрвээ тийм байсан бол бид сайхан амьдарч байгаа. Шийдэл ярихгүй, аз жаргал ярьж байгаа... Дандаа магтуулах хэмжээнд очно гэдэг их хөлс" хэмээн хариу илгээжээ.
Тэрбээр мөн киногоо үзэж чадахгүй байгаа үзэгчдийг холбогдох сайтуудаас мэдээлэл авч, зааврын дагуу нэвтрэхийг зөвлөсөн байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn