9.9 сая хүн сүүлийн гурван долоо хоногт ажилгүй болжээ

2020/04/07
Share |
Хүмүүс:
9.9 сая хүн сүүлийн гурван долоо хоногт ажилгүй болжээ

Коронавирус дэлхий даяар дэгдэж улс орнууд хорио цээрийн дэглэмд шилжээд байгаа билээ. Энэ үеэр албан байгууллагууд гэрээсээ ажиллах горимд шилжин ажиллаж байгаа бол зарим нь ажлын байраа алдахад хүрээд байна. 

Өнгөрсөн гурван долоо хоногийн дотор АНУ-д нийтдээ 9.9 сая хүн ажлын байргүй болсон гэх судалгаа гарчээ. Энэхүү тоо цаашдаа ч мөн өссөөр байх хандлагатай байгаа бөгөөд өмнө нь ийм үзэгдэл гарч байгаагүй аж. 

Тус улсад нийтдээ 367461 хүн коронавирусээр өвчилж, 10910 хүн нас бараад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний халдварын тархалт ирэх долоо хоногт илүү нэмэгдэх хандлагатай байгааг хэлжээ. Энэ долоо хоногт болон ирэх долоо хоногт олон хүн амиа алдана гэж тэрбээр дүгнээд “Эдгээр хоног хамгийн хүнд байх болно. Нас баралтын тоо нэмэгдэнэ” гэж Цагаан ордонд хийсэн хурлынхаа үеэр мэдэгдсэн байна.

 

Coronavirus hits all 50 US states as death toll rises - BBC News

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.