АН-ынхан иргэдэд бэлэг тарааж Сонгуулийн хууль зөрчив үү

2020/04/08
Share |
Хүмүүс:
АН-ынхан иргэдэд бэлэг тарааж Сонгуулийн хууль зөрчив үү

Ардчилсан намынхан өчигдөр 30 жилийнхээ ойг тэмдэглэсэн билээ. Тэгвэл ойгоо тэмдэглэх нэрийдлээр Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй мэдээлэл ирлээ. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 болон 48.1.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчжээ.
Учир нь, тэд 30 жилийнхээ ойгоор иргэдэд нэг удаагийн бээлий, найман ширхэг хлормин болон "Ардчилал таймс" сониныг тараасан байна. Энэ нь УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилга эхлэхээс өмнө бэлэг тарааж, хууль зөрчсөн гэж зарим хүн тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын иргэдэд бэлэг тараасан дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйл. Хууль бус сурталчилгааг хориглох хэсгийн 48.1. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 48.1.1. мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Одбаяр Юугаа эргүүтэцгээгээд байгаа юм бэ, энэ цар тахлын үед эдгээр өгсөн гээд байгаа зүйл чинь маш хэрэгтэй цаг үе ээ олсон байна шүү дээ, ер нь бол хүн цуглуулсан бол нэг удаагийн маск өгөх гар ариутгагч өгөх нь ҮҮРЭГ гэж ойлгоцгоолдоо.
IP:202.21.120.211  2020-04-09 12:28:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.