УИХ-ын сонгуульд 11 сэтгүүлч нэр дэвшихээр болжээ

2020/04/29
Share |
Хүмүүс:
УИХ-ын сонгуульд 11 сэтгүүлч нэр дэвшихээр болжээ

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ихээхэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй байх нь. Намууд нэр дэвшигчдээ зарлах хараахан болоогүй ч өнгөрсөн баасан гарагт бие даагчид урьдчилсан байдлаар тодорсон.

 

Эндээс харахад өмнөх сонгуулиудад бие даагчдын тоо харьцангуй цөөн байсан бол энэ удаа нэлээд олон бие даагч өрсөлдөх ажээ. Тэдний дунд сэтгүүлчдийн төлөөлөл нэлээд байна.

 

УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө боловсруулан аудитад өргөн бариад буй эдгээр сэтгүүлч, уран бүтээлчдийг сонирхвол, сэтгүүл зүйн салбарт олон жил нэр хүндтэй ажилласан эрхмүүд багтжээ. Тэд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс төрд хүч сорьж байгаад талархалтай хандаж байна. Сэтгүүл зүйн салбар бол иргэдийнхээ дуу хоолой болж, тэдний эрх ашгийг үргэлж дээдэлдэг онцгой салбар юм.

 

Нийгмийг эрүүлжүүлэх, өөрчлөхөд сэтгүүлчдийн үүрэг оролцоо ихээхэн чухал учраас энэ удаагийн УИХ-д нэр дэвшиж өрсөлдөж буй бүх үзэг нэгтнүүдээ сэтгүүлчид дэмжиж ажиллахаар болсон байна.

 

 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр


Сэтгүүлч, яруу найрагч, СГЗ Ц.Хулан


Сэтгүүлч, нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил


Сэтгүүлч, яруу найрагч Н.Лутбаяр


Сэтгүүлч Ч.Үл-Олдох


Сэтгүүлч, яруу найрагч Б.Батсайхан


Сэтгүүлч Г.Уянга


Сэтгүүлч Б.Баасанбямба


МЭХ-ны Ерөнхийлөгч, сэтгүүлч Б.Оюунгэрэл


Сэтгүүлч Д.Цондовдорж


Сэтгүүлч Ц.Пүрэвхүү


 

Эх сурвалж: focusnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hh ХАЛТАР ПҮРЭМАА БОЛОН БУСАД НЬ БОЛИОЧЭЭ ТЭНЭГТЭЖ ӨГӨХ ЮМ БНА ДАА
IP:124.158.88.8  2020-04-30 11:44:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.