БНСУ-д суух элчин сайдад санал болгосон Н.Эрдэнэтуяа хууль бус үйл ажиллагаа явуулсан уу

2020/04/30
Share |
Хүмүүс:
БНСУ-д суух элчин сайдад санал болгосон Н.Эрдэнэтуяа хууль бус үйл ажиллагаа явуулсан уу

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Намсрайн Эрдэнэтуяаг Монгол улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулж,  Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжжээ. Гадаад яамнаас өгсөн танилцуулгад Н.Эрдэнэтуяг Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007 хойш ажиллаж байгааг дурьджээ. Ингэхдээ Н.Эрдэнэтуяа нь сүүлийн гурван жилийн турш БНСУ-д суух Элчин сайдыг түр орлон гүйцэтгэж байгаа аж. Энэ хугацаанд Н.Эрдэнэтуяа нь Элчин сайдын яамны ажлыг урагшлуулах биш ухрааж байгаа учир БНСУ-д ажиллаж буй иргэд түүний томилгоог эсэргүүцэж байгаагаа илэрхийлж Төрийн гурван өндөрлөгт ханджээ.  

Элчин сайдад нэр дэвшигч Н.Эрдэнэтуяаг чухам ямар учраас ийн эсэргүүцэв. 

1. Дэлхий нийтийг хамарсан цар тахал БНСУ-д ч эрчимтэй тархсан. Энэ хүнд хэцүү үед БНСУ-ын бүх л төрийн албан байгууллага ажиллаж, иргэддээ үйлчилж тусалж дэмжиж байхад зөвхөн Монгол улсын Элчин Сайдын Яам л хаалгаа түгжиж иргэдээ хүлээн авахаас татгалзаж ямар ч амьд харилцаа байхгүй болсон нь одоо Элчин сайдад нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байгаатай шууд холбоотой гэж тэд үзэж байна. 

2. Монгол явах хүсэлтэй гадаадын иргэдэд виз олгодог Элчин сайдын яамны Визний тасгийг татан буулгаж Солонгосын автомашин тээврийн хоёр ч компанид тендергүйгээр олгож хууль бус ажиллагаа явуулж байна. 

3. Визний хураамж болох нэг жилд дунджаар 1 сая орчим долларын орлого Элчин сайдын яамны дансанд ордог бус Солонгос компанийн дансанд ордог болсон шалтгааныг БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд шалгуулахыг хүсэж байна. 

Өнөөдрийн байдлаар БНСУ-д Монгол улсын 48,000 орчим иргэн ажиллаж, сурч, амьдарч байна.  Тэд Н.Эрдэнэтуяаг ийн эсэргүүцэж  эхэллээ. Өнгөрсөн гурван жилийн Элчин сайдын түр орлон гүйцэтгэгчээр ажиллахдаа ямар нэг үр дүн гаргаагүй харин ч бүх л бүтэн визний тасгийг татан буулгаж Солонгос компанид давуу эрхээр олгосон асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна.  

Элчин сайдын яамны үйл ажиллагааг доголдуулж, тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн эсэргүүцэлтэй тулсан Н.Эрдэнэтуяаг Элчин сайдаар томилох хэр оновчтой вэ?  Асуудлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар анхааралдаа авах биз ээ. 


О.ОНОН

Эх сурвалж: http://olloo.mn/n/72257.html?fbclid=IwAR09EzVmtLrSlCyudFgyLXepcu5ch8QvXM2lAmYh73ppw7njFOuPYmDnoxQ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зрчин Эр эмгүй луйварчид
IP:202.21.108.183  2020-04-30 11:59:01
Дэмжигч Өмнөх Өнөрзаяа гэгчийг бодвол зөв хүн нь болжээ. Энэ мэдээг өрсөлдөгч, өөрөө болж чадаагүйдээ өс санасан хүн л бичүүлсэн шиг харагдаж бна
IP:202.126.88.143  2020-04-30 16:15:27
we Unurzaya gedeg nuhur uuruu bichijee, nileed solongsjson hun bna, evgui gar bndaa ter unurzaya gegch chin
IP:64.119.18.65  2020-04-30 21:11:28
suvd demjij bna. solongos heltey hun elchin boloh n zoev shuu. bas gadaad yamand udaaj ajillaj baysan tul toriin albanii turshlagatay. jinhene merit tomilgoo boloh n ee. bas emegtey hun bolj bolno shuu dee. solongost bgaa 40 k mgl-uud elchin saydtay bolohiig demjij bna. end bichsen zuyliig unshlaa. tovdoo medegdeed l iim zuyl hiisen biz dee. hel ustay hun hovor tomilogddog uym bilee. boduul tegeed l tegee biz dee.
IP:122.201.26.172  2020-05-01 09:28:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.