Д.Сарангэрэл: ”Там” болгочихгүйн төлөө хичээдэг юм шүү

2020/05/01
Share |
Хүмүүс:
Д.Сарангэрэл: ”Там” болгочихгүйн төлөө хичээдэг юм шүү

Өнөөдрөөс эхлэн спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхимийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээх захирамж гараад байгаа билээ. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурдсан байх бөгөөд үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэдэд хандан ийн бичсэн байна.  

Д.Сарангэрэл(CОVID-19) Коронавирусын халдварын тархалтын тоо, хамрах хүрээ нэмэгдсээр байна. Тажикстан, Коморын аралд тохиолдол бүртгэгдэж улс орон, газар нутгийн тоо 215 боллоо. 24 цагийн дотор зөвхөн АНУ-д 30.825 хүн өвчилж, 2201 хүн нас баржээ.

Коронавирусын халдвартай хүний тоо дэлхий дээр 3,3 сая болж, 233,819 хүн нас бараад байна. Зарим хүн коронавирусээр айлгаж байна гэх. Энэ бол дэлхий даяар тарж буй бодит мэдээлэл. Эх оронд минь нөхцөл байдал харьцангуй таатай байна. "Там" болгочихгүйн төлөө,энэ байдлаа хадгалахын төлөө хамтдаа хичээдэг юм шүү.

Үйл ажиллагаа нь нээгдэж буй үйлчилгээний газрууд, курс, дамжаа, сургалтын төвийн нөхөд та бүхэн ЭМЯ, мэргэжлийн байгууллагын зөвлөмж чиглэлийн яс баримталж ажиллаарай. Төрийн байгууллагууд хяналтаа сайн тавьж халдвараас сэргийлэх зөвлөмж чиглэлийг мөрдүүлж ажиллана уу. Маскаа зүүе. Гараа угаая. Зайгаа баръя. Хайртай бүхнийхээ төлөө шүү.

 

 


 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Баар цэнгээний газруудын ажиллах цагийг богинсгох хэрэгтэй шүү дэ Тэнд архи дарс ууж халамцаж хөөрсөн хүмүүс яг тэр зөвлөмжийг дагаж мөрдөнө гэж үү Энэ буруу шийдвэр байна.
IP:182.160.39.15  2020-05-01 16:41:15
Зочин онцгой байдлын жаргалантанд 3-4 нь тусгаарлаж бна шүү. Нэг нэгээр нь тусгаарлах юу болсон бэ. Ингэж бөөнд нь байлгах юм бол гадаадад бгаа иргэдээ ахиу авчраачээ.
IP:202.126.88.36  2020-05-01 18:17:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.