Сонгуулиас өмнө "Энтеровирус-71" өвчний хорио тавигдана

2008/06/25
Share |
Хүмүүс:
Сонгуулиас өмнө "Энтеровирус-71" өвчний хорио тавигдана

БНХАУ-аас гаралтай гар, хөл, амны халдварт "Энтеровирус-71" өвчний халдвар бага насны хүүхэд олноор өвчлөх болсон.

Халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар 2457-д хүрээд байгаа аж. Тэдний 143 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өвчин тархсанаас хойш 583 хүн "Энтеровирус-71" өвчний оноштойгоор эмнэлэгт хэвтээд гарчээ. Харин өрхийн эмчийн хяналтад 533 хүн байгаа гэнэ.

Нийт халдвар авагсдын 1203 нь эрэгтэй, 1254 нь эмэгтэй хүүхэд гэнэ. Тэдний 1176 нь Улаанбаатар хотод, Төв аймагт 147, Сүхбаатар аймагт 349, Сэлэнгэ аймагт 109 хүн өвчлөөд байгаа аж. Харин Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Увс аймгуудад өвчлөл бага байгаа гэнэ.

"Энтеровирус-71" өвчний улмаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас захирамж гарган долдугаар сарын 1-нийг хүртэл нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Мөн хүүхдийн зуслангуудыг ажиллуулахыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр өвчлөл буурч байгаа учраас сонгуулиас өмнө хорио тавигдах аж.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.