М.Золбаяр: Орост өөрсдийгөө хамгааллаа гээд халдвар авахгүй гэсэн баталгаа байгаагүй

2020/05/26
Share |
Хүмүүс:
М.Золбаяр: Орост өөрсдийгөө хамгааллаа гээд халдвар авахгүй гэсэн баталгаа байгаагүй

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 6-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийх үеэр шинэ төрлийн коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын цэргийн их, дээд сургуулиудад сурч байгаа монгол оюутнуудыг эх оронд нь авчрах асуудлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас дэмжлэг хүссэн билээ. Энэ дагуу ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяаны цэргийн сургуулиудад суралцдаг 340 монгол оюутан болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Оросын Агаар, сансрын хүчний ИЛ-76М цэргийн тээврийн гурван онгоцоор эх орондоо ирсэн юм. Тэдний нэг болох ОХУ-ын Рязань хотын Агаар-Десантын командын дээд сургуулийн оюутан М.Золбаяр бидний хүсэлтийг хүлээн авч, ОХУ-ын нөхцөл байдал, монгол оюутнууд тэнд ямар байдалд байсан, одоо сонсогчдын сэтгэл зүй, биеийн байдал ямар байгаа талаар ярилцахыг зөвшөөрлөө.


-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулна уу. ОХУ-д хаана сурч байсан бэ?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Мөнх-Эрдэнийн Золбаяр гэдэг. Би ОХУ-ын Рязань хотын Агаар-Десантын командын дээд сургуульд суралцдаг. ОХУ-д эхний жилдээ суралцаж байгаа.

-Дотуур байранд амьдардаг байсан уу. Зарим сонсогчид гэр бүлээрээ очсон байдаг. Таны хувьд ямар байсан бэ?

-Цэргийн хуаранд амьдардаг байсан. Бусад орны цэргийн алба хаагчид мөн адил бүгд казармдаа амьдардаг. Миний сонсож байснаар бусад сургуулийнхан гэр бүлээрээ ирсэн бол сургуулийн байрлалаас гадуур амьдарч болдог. Харин манай сургуулийн хувьд боломжгүй.

-Орост нөхцөл байдал сайнгүй байна. Та бүхэн яг хэзээнээс тэнд байхдаа хүнд байдалд орж эхэлсэн бэ?

-ОХУ-д эхлээд долоо хоног карантилсан боловч төдийлөн үр дүнд хүрээгүй тул сарын хугацаанд дахин сунгасан. Ерөнхийдөө дөрөвдүгээр сарын дунд үеэс халдварын тоо эрчимтэй нэмэгдсэн. Мянга мянгаар нэмэгддэг байсан бол энэ үеэс өдөрт тав, зургаан мянгаар нэмэгдэх болсон болсон. Тавдугаар сарын гараад бүр өдөрт арван мянгаар нэмэгдэж эхэлсэн. Бид нарын хувьд хот руу чөлөөгөөр гарах эрхийг хаасан хэдий ч сургуулийн энгийн болон цэргийн ажилчид өдөр бүр ажилдаа ирж, буцдаг байсан учир эрсдэлтэй нөхцөлд байсан гэж хэлж болно.

-Хөл хорионы үеэр хоол хүнснээс авахуулаад бэрхшээл хэр тулгарч байв?

-Сургуулийнхаа гал тогоонд хооллодог учир ямар нэг хүндрэл байгаагүй. Гэхдээ л гадаадын болон ОХУ-ын сонсогчид гээд маш олон цэргийн алба хаагчидтай зэрэг хооллодог байсан учир эрсдэлтэй нөхцөлд байна гэж тооцоолж, өөрсдөөс шалтгаалах хамгаалалт, халдвар авахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг хичээж байсан.

-Яг таны байсан Рязань хотод короновирусний тархалт хэр байсан бэ?

-Рязань хотын хувьд бусад хоттой харьцуулахад цөөн хүн амтай хэдий ч халдварын тархалт өндөр байсан. Одоогоор гэхэд 2300 гаруй хүн халдвар авсан гэсэн мэдээлэл байна.

-Таньтай хамт хэчнээн монгол оюутан байсан бэ?

-Бид дөрвүүлээ Рязаньд сурдаг. Бүгд 2019 онд суралцахаар очсон сонсогчид.

-Анги танхим, дотуур байр зэрэг газруудад халдвар хамгааллын дэглэмийг хэр сахиулж байсан бэ. Таны ойр эрсдэлтэй хүмүүс байсан уу?

-Сургуулийн хувьд нэгдсэн журмаар буюу машинаар бүх талбайд ариутгал хийж байсан. Анги, танхимын хувьд тийм ч сайн ариутгал хийгээгүй. Бидэнд ариутгалын бодис тарааж, түүгээрээ хаалганы бариул шал зэргийг угаахыг зөвлөдөг байсан. Сургуульд ажилладаг цэргийн алба хаагчдыг маск зүүхийг болиулсан шийдвэр хүртэл гарч байсан. Анх энэ тухай сонсоод маш их гайхсан. Сонсогчдоос гадна дарга, ажилчид гээд бусад хүмүүстэй таарах үе байсан учир тэдэнтэй ойр харилцахад эрсдэлтэй санагддаг байсан. Бидний хувьд өрөөндөө ариутгалын бодисоор цэвэрлэгээ хийж, гарч орох болгондоо гараа угааж, хичээлийн танхим, гал тогоо руу явах зэргээс өөр хөдөлгөөн хийхгүй, өрөөндөө байдаг болсон. Мөн халуун юм уух, өрөөндөө дасгал хөдөлгөөн хийх зэргээр өөрт байгаа бүх боломжоо ашиглаж байсан.

-Монголын Батлан хамгаалахын сайд Оросын Батлан хамгаалахын сайдтай ярилцаж, та бүхнийг Монгол руу авч явахыг анх сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Мэдээж баярлалгүй яахав. Бусад орноос өөрсдийн сонсогчдыг татаж авах тал дээр төдийлөн шийдтэй хариу өгөөөгүй, бид бүгд л адилхан байдлыг намжихыг хүлээх чиглэл авсан байсан. Харин манай улсын хувьд эхний ээлжинд эрсдэлтэй бүс нутгаас цэргийн алба хаагчдаа татаж авах боломжийг цаг хэрэгтэй цагтаа хөндөж тавьсан. Батлан хамгаалах сайд Н.Энхболд болон Улсын онцгой комисс, холбогдох албаны бүх хүмүүст цэргийн сонсогчид бид маш их талархаж байгаа. Бидний зүгээс эх орон руугаа буцах талаар өөрсдөө хүсэлт гаргах боломжгүй, ямар үүрэг, чиглэл өгөхийг л хүлээж байсан. Магадгүй байдал илүү хүндэрсэн бол илүү олон оюутан, сонсогчид эрсдэлтэй байдалд орох байсан. 

-Халдвар өндөр байгаа бүс нутгаас ирэх нь сэтгэл зүйн хувьд ямар мэдрэмж төрүүлж байсан бэ?

-Бидний өмнө “Алтанбулаг”-аар дамжиж Монголдоо ирсэн энгийн оюутнуудаас коронавирусний халдвартай тохиолдол цөөнгүй илэрсэн. Тухайн үед интернет орчинд иргэд таагүй хандлагатай байгаа нь ажиглагдсан учраас бид сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан. Иргэдийн ч буруу биш л дээ. Халдвар авах вий, тархах вий гэсэн болгоомжлол одоо хүн бүрт л бий. Гадаадад байгаа монголчуудын хувьд бүгд л халдвар авах вий, эх орон руу гаа очих замдаа эрсдэлтэй нөхцөлд орох вий, эх орондоо халдвар авч очихгүй юмсан гэсэн болгоомжлол, бодол бүгдэд нь л байгаа. Тэгэхээр энэ бол хаа хаанаа л болгоомжтой байх тухай сануулж байгаа хандлага гэж хүлээж авах нь чухал.

-Оросын онгоцоор наашаа ирэх ажлыг хэрхэн зохион байгуулж байсан бэ?

-Москва хотын цэргийн нисэх буудалд Москва орчмын бүх хотуудын сонсогчдыг цуглуулж, тэндээс хоёр онгоц, Санкт-Петербург хотоос нэг онгоц Монгол руу ниссэн. Гурван онгоц Новосбирск хотод түлшээ цэнэглэж, бид тэнд хил гаалиар орох ажил явагдсан. Алхам бүрд дарга нар зааварчилгаа өгч, бид түүн дагуу зохион байгуулалттай хилээр нэвтэрсэн. ОХУ бол дэлхийд хоёрдугаарт ордог маш хүчирхэг армитай улс. Энэ том гүрэнд суралцаж байгаадаа бид бүгд баяртай байдаг. Биднийг сургаж байгаа дарга, офицерууд ажилдаа үнэхээр сэтгэлээсээ ханддаг. Манай сургуулиас сая гэхэд тусгай машинтай офицер гаргаж, онгоцны буудлын ажиглалт хүртэл хүргэж өгсөн. Монгол руу нисэн нистэл анхаарал тавьж байсан.

-Онгоцон ямар хуваарилалтаар суулгасан бэ?

-Москва хотын цэргийн алба хаагчид, Москва орчмын алба хаагчид гэсэн хуваарилалтаар суулгасан.

-Замдаа хоол унд идсэн үү?

-Аюулгүй байдлаа хангахын тулд хоол идээгүй. Ариутгал хийж, ус ууж байсан.

-Олон хүн онгоцонд хамт ирсэн учир халдвартай хүн байж магадгүй гэсэн болгоомжлол хүн бүрт байсан л байх...

-Өөр хотоос ирж байгаа учир бүгдэд бага зэргийн болгоомжлол байсан болов уу. Бид бүгдийг маск, бээлийгээ огт тайлахгүй, ариутгал тогтмол хийж, хоорондын зайгаа сайн барьж явахыг үүрэг болгосон.
 

-ОХУ-аас сонсогчид ирсний дараа Монголд зөөвөрлөгдөж ирсэн халдварын тоо огцом нэмэгдсэн. Ийм олон хүний хариу эерэг гарна гэж бодож байсан уу?

-ОХУ-д байдал ямар хүнд байгааг нүдээр үзээгүй болохоор хүмүүст гэнэтийн цочир санагдсан байх. Сонсогчдын хувьд өөр орны цэргийн алба хаагчидтай нэгдсэн байранд амьдарч, гал тогоо, ариун цэврийн өрөө, угаалтуур, душ гээд бүх зүйлээ хамт хэрэглэж байсан учир өндөр эрсдэл дунд байсан гэсэн үг. Бодит байдал дээр ганцхан бид хамгаалаад үр дүнд хүрэх боломжгүй байсан. Тийм баталгаа үнэхээр байгаагүй. Бусад орны алба хаагчдын хувьд халдвар тарах эрсдлийг төдийлөн тоодоггүй, анхаардаггүй байсан. Энэ нь халдвар тарах гол шалтгаан болсон болов уу. Халдвар авсан оюутнууд маань түрүүчээсээ эдгэж байна. Биеийн ерөнхий байдал нь ч сайн байгаа гэж сонссон. Тэднийгээ дэмжиж, аль болох урмын үг хэлж, сэтгэл зүйн хувьд сайн нөлөө үзүүлэхийг бид хичээж байгаа.

-Одоо хаана тусгаарлалтад байгаа вэ. Орчин нөхцөл ямар байна?

-“Toyoko inn” зочид буудалд тусгаарлагдаж байна. Энд их тав тухтай, эмч нар, ажилчид гээд бүгд маш найрсаг харилцаатай хүмүүс бидний төлөө ажиллаж байгаа. Тэдэндээ их баярлаж байгаагаа хэлье.

-Хятад, Орос гэсэн хоёр хөршид маань халдварын тохиолдол өндөр байгаа ч Монгол Улс дотроо халдвар алдаагүй байна. Энэ талаар орост, таны ойр байсан хүмүүс ярьж байсан уу. Магадгүй, танай сургуулийнхан ч юм уу?

-Олон орны алба хаагчид сурдаг учир өөр өөрсдийн улс орны халдварын тоо, тархалтын талаар санал солилцох үе байнга гардаг. Манай Монголын хувьд ийм цөөхөн байгааг маш их гайхдаг байсан. Зарим нь итгэхгүй, бид интернетээр мэдээлэл харуулж байж үнэмшиж байсан. Эх орноороо бахархах сэтгэгдэл энэ цаг үед улам илүү төрж байна. Засгийн газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн болон бусад холбогдох яам, газрууд халдвараас сэргийлэх ажлыг ямар мундаг зохион байгуулж, иргэд түүнийг ямар чанд сахиж байгааг хараад бахархаж байна.

Энэ дашрамд, онцгой чухал шийдвэр гаргаж, биднийг халдварын бүс нутгаас авчирсан эх орондоо, ард түмэндээ, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-д суугаа цэргийн атташе болон бусад бүх хүмүүст ОХУ-д суралцагдаг оюутан, сонсогчдынхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг минь дамжуулж өгөөрэй гэж хүсэх байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
1996 онд тансаг ламын орхимжтой цэвэрлэгч гарч ирээд... 1980-1996 он хүртэл МУИС-ийн төгсөгчид улсад нэгт явж байхад. 1996 онд нэг тансаг ламын орхимжтой цэвэрлэгч гарч ирээд, Филатова шиг алхаад, дургүй хүргээд байгаа юм бэ? Тэр цэвэрлэгч одоо юу вэ? Тэр муу боловсролгүй цэвэрлэгч юу вэ? Манай МУИС-ийн оюутнуудыг гүйцэх үү? Соёл, боловсролтой, сэхээтэн эмэгтэйчүүдийг гүйцэх үү? Бичиг, үсэггүй мунхаг мулгуу, унтахаас өөр ажилгүй л гэж байна. Боовоо ухаад, унтаж байдаг гэж байна. Улсын мөнгө идснээрээ гайхуулаад байна уу? Идэх ажил биш шүү.
IP:64.119.18.201  2020-05-26 18:18:25
1996 онд тансаг ламын орхимжтой цэвэрлэгч гарч ирээд... 1980-1996 он хүртэл МУИС-ийн төгсөгчид улсад нэгт явж байхад. 1996 онд нэг тансаг ламын орхимжтой цэвэрлэгч гарч ирээд, Филатова шиг алхаад, дургүй хүргээд байгаа юм бэ? Тэр цэвэрлэгч одоо юу вэ? Тэр муу боловсролгүй цэвэрлэгч юу вэ? Манай МУИС-ийн оюутнуудыг гүйцэх үү? Соёл, боловсролтой, сэхээтэн эмэгтэйчүүдийг гүйцэх үү? Бичиг, үсэггүй мунхаг мулгуу, унтахаас өөр ажилгүй л гэж байна. Боовоо ухаад, унтаж байдаг гэж байна. Улсын мөнгө идснээрээ гайхуулаад байна уу? Идэх ажил биш шүү.
IP:64.119.18.201  2020-05-26 18:18:58
1996 онд тансаг ламын орхимжтой цэвэрлэгч гарч ирээд... 1980-1996 он хүртэл МУИС-ийн төгсөгчид улсад нэгт явж байхад. 1996 онд нэг тансаг ламын орхимжтой цэвэрлэгч гарч ирээд, Филатова шиг алхаад, дургүй хүргээд байгаа юм бэ? Тэр цэвэрлэгч одоо юу вэ? Тэр муу боловсролгүй цэвэрлэгч юу вэ? Манай МУИС-ийн оюутнуудыг гүйцэх үү? Соёл, боловсролтой, сэхээтэн эмэгтэйчүүдийг гүйцэх үү? Бичиг, үсэггүй мунхаг мулгуу, унтахаас өөр ажилгүй л гэж байна. Боовоо ухаад, унтаж байдаг гэж байна. Улсын мөнгө идснээрээ гайхуулаад байна уу? Идэх ажил биш шүү.
IP:64.119.18.201  2020-05-26 18:28:24
1996 онд тансаг ламын орхимжтой цэвэрлэгч гарч ирээд... 1980-1996 он хүртэл МУИС-ийн төгсөгчид улсад нэгт явж байхад. 1996 онд нэг тансаг ламын орхимжтой цэвэрлэгч гарч ирээд, Филатова шиг алхаад, дургүй хүргээд байгаа юм бэ? Тэр цэвэрлэгч одоо юу вэ? Тэр муу боловсролгүй цэвэрлэгч юу вэ? Манай МУИС-ийн оюутнуудыг гүйцэх үү? Соёл, боловсролтой, сэхээтэн эмэгтэйчүүдийг гүйцэх үү? Бичиг, үсэггүй мунхаг мулгуу, унтахаас өөр ажилгүй л гэж байна. Боовоо ухаад, унтаж байдаг гэж байна. Улсын мөнгө идснээрээ гайхуулаад байна уу? Идэх ажил биш шүү.
IP:64.119.18.201  2020-05-26 18:28:29
AtokBetsinhaste cialis cost
IP:104.238.39.64  2020-06-20 03:44:22
AtokBetsinhaste cialis 5mg
IP:104.238.39.135  2020-06-24 06:39:08
AtokBetsinhaste cialis 5mg
IP:104.238.39.135  2020-06-24 06:39:10
AtokBetsinhaste cialis 5mg
IP:104.238.39.135  2020-06-24 06:39:11
AtokBetsinhaste cialis 5mg
IP:104.238.39.135  2020-06-24 06:39:12
AtokBetsinhaste cialis 5mg
IP:104.238.39.135  2020-06-24 06:39:13
AtokBetsinhaste cialis warnings
IP:104.238.39.31  2020-06-24 23:45:20
AtokBetsinhaste cialis warnings
IP:104.238.39.31  2020-06-24 23:45:22
AtokBetsinhaste cialis warnings
IP:104.238.39.31  2020-06-24 23:45:24
AtokBetsinhaste cialis warnings
IP:104.238.39.31  2020-06-24 23:45:27
AtokBetsinhaste cialis warnings
IP:104.238.39.31  2020-06-24 23:45:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.