Их хэмжээний авлига авсан шүүгчийн бичлэг задарлаа

2020/05/26
Share |
Хүмүүс:
Их хэмжээний авлига авсан шүүгчийн бичлэг задарлаа

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байсан билээ.

Энэхүү хэрэгт холбогдсон шүүгч Ц.Амарсайханы эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хэргийг тусгаарласан бөгөөд үлдсэн шүүгдэгч нарыг шүүх хурал тавдугаар сарын 14-ний өдөр эхэлж, өнгөрөгч баасан гараг буюу тавдугаар сарын 22-ны өдөр өндөрлөсөн.

Улмаар Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нарыг хахууль өгсөн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн тасгийн дарга асан, хошууч Г.Алтан-Очир нарыг хахууль авсан гэм буруутайд тооцож, тус бүр гурван жил хорих ял шийтгэсэн билээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил хорих ял оноож, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг цагаатгасан.

 

Сануулахад, хэргийг шалгах явцад буюу 2018 оны есдүгээр сард битүүмжилсэн 1.3 сая ам.долларыг улсын орлого болгож, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах шийдвэр гаргасан байдаг. Шүүгчийн гэрээс их хэмжээний мөнгө, доллар хураан авч буй бичлэг өнөөдөр зарим хэвлэлд дэлгэгдээд байна. 

Тэгвэл үүнтэй давхцан шүүгч нарыг шүүсэн шүүх хурлын шийдвэрийн талаар өнөөдөр /2020.05.26/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэвлэлийн хурал хийхээр зарлаад байна. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Дансранжав Монголын шүүх авилгалын үүр уурхай болж дээ. Үндсээр нь солихоос нааш засрахгүй,
IP:202.9.46.227  2020-05-26 22:23:12
alaaach alaach muu hulgaichuudiig
IP:66.181.180.138  2020-05-27 21:20:37
Zochin Muusain khulgaichuudiin buh hurungiin huraaj shorond hataagaad uguuchee Arai heterch bna Ard tumniig yamar ukh dorimjilj bnaa
IP:67.180.142.181  2020-05-28 01:46:35
Эгий Үнэндээ хэлэх үг олдохгүй юмдаа аймаар юмаа ийм их мөнгө авчихаад яаажсууж амьд явж чаддаг байнаа тэгээд болоогүй цалинг нь 4-5 сая болгоо биздээ,энэ улсынхаа эмч нарын цалинг нэмж чадахгүй өдрийн үзлэг ачаалал нь аймшигтай болчихсон өвчлөлнь улам нэмэгдэж харьцаж байгаа хүмүүсийн араншин нь ямар аймаар эмнэлэгүүд яг үнэндээ хар зах шиг болсныг төрийн ямбатангууд мэдрэх чүгүйл сууж байгаа шдээ.Сейфнээс нь гаргаж ирж байгаа бичлэг өчигдөр ТВ цацагдсан аймшигтай юмдаа яааж шуу цэвэрлэгээ хийн
IP:124.158.95.138  2020-05-28 11:19:33
AtokBetsinhaste cialis online cheap
IP:104.238.39.157  2020-06-18 16:53:04
AtokBetsinhaste cialis 20mg
IP:104.238.39.159  2020-06-23 11:32:09
AtokBetsinhaste cialis 20mg
IP:104.238.39.159  2020-06-23 11:32:10
AtokBetsinhaste cialis 20mg
IP:104.238.39.159  2020-06-23 11:32:11
AtokBetsinhaste cialis 20mg
IP:104.238.39.159  2020-06-23 11:32:13
AtokBetsinhaste cialis 20mg
IP:104.238.39.159  2020-06-23 11:32:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.