Эмэгтэй нэр дэвшигчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

2020/05/28
Share |
Хүмүүс:
Эмэгтэй нэр дэвшигчдийн ХЭН НЬ ХЭН БЭ?

Төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй гэдэг бол дан ганц манайд ч бус дэлхий даяар анхаарлын төвд байдаг асуудал. Ялангуяа Азийн орнуудад уламжлалт ойлголтоос хамаарч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул байдаг. Өнөөгийн парламентад парламентад 13 эмэгтэй гишүүнтэй байгаа нь бид Азидаа энэ тал дээр тохой илүү явааг илтгэдэг гэх юм билээ. Энэ нь бас эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах хүрээнд олон улсын гэрээ, конвенциудад нэгдсэний хувь хишиг ч гэсэн болно. Учир нь 2016 оны сонгуулиар МАН УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонх болсны хүчинд ийм тооны эмэгтэй гишүүдтэй болсон хэрэг. Тэр жилийн сонгуулиар олон нийт хүн гэхээсээ нам харж сонголтоо хийсэн байдаг. Түүнээс намын дарга нар сонгуулийн өмнө ярилцаж тохироод эмэгтэйчүүдийн квотоор орж ирсэн бүсгүйчүүдээ нөгөө талынхаа лидерүүдийн тойрогт хөнгөн учраа болгож бэлэг маягаар явуулдаг л даа. Сонгуулийн тухай хуулийн 30.2 дахь заалтад нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж заасан. Хуулийн дагуу хоёр томоохон нам эмэгтэйчүүдээ нэр дэвшилтдээ шингээгээд байгаа.

Тухайлбал, МАН-аас МУИС-ийн доктор профессор Ч.Ундрам, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн асан Т.Ганди, Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслангийн захирал Д.Гантөгс, "Сөүл" группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, улс төр судлаач Ц.Мөнхцэцэг, сэтгүүлч Б.Жаргалмаа, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарыг нэр дэвшүүлэхээ илэрхийлээд байна. Тэдэн дээр одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа нар нэмэгдэх юм. АН-ын хувьд УИХ-д З.Нарантуяа хэмээх ганц эмэгтэй гишүүнтэй. Түүн дээр АН-ын ҮБХ-ны гишүүн А.Адъяасүрэн, Т.Пүрэвхатан, П.Цэцэгмаа, сэтгүүлч О.Батханд, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, Г.Уянга, хүний их эмч Д.Эрдэнэсувд, Ц.Одонтунгалаг, АН-ын гишүүн Б.Баярмаа, Б.Пунсалмаа, Т.Энхсайхан “TВ2” телевизийн ерөнхий захирал Д.Энхтуяа, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Алтанцэцэг, хуульч Р.Булгамаа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарыг нэр дэвшүүлээд байна.

Ерөнхийдөө томсгосон мажоритар тойргоор сонгууль явуулахад эмэгтэйчүүдэд илүү хүнд тусдаг. Гэхдээ тэр дундаас торойгоод гараад ирэх боловсролтой, туршлагатай, үзэл бодолтой эмэгтэйчүүд бас байна. Тухайлбал, АН-аас нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн З.Нарантуяа бол төрийн ажлын туршлагаараа дагуулна уу гэхээс дагахгүй. Үүнийгээ өнгөрсөн дөрвөн жилд хангалттай батлан харууллаа. АН гэлтгүй МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ч З.Нарантуяад муу үг наах тун дургүй юм билээ. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан одоо Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяаг төрийн албаны туршлагаар хэн бараадах юм бэ. МАН-аас гэвэл УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа байна. Жинхэнэ хатаагдсан ган гэж түүнд тохирсон нэр шүү дээ. Эмэгтэйчүүдийн байгууллага, намын аппарат, төрийн албаны туршлага ихтэй. Улс төрд удсан эрчүүдийн тэр болгон бүрдүүлж чадаагүй зан араншин, үзэл бодлын төлөвшил өөртөө бий болгож, түүнийгээ ягштал дагаж мөрдөж чадаж байна. Хэн нэгнийг дагадаггүй, дагуулдаг зан чанартай байна гэсэн үг. Дан ганц туршлагатай хүмүүс гэлтгүй төрийн алба гэдэг өөрөө өндөр боловсрол мэдлэгтэй залуусаар шинэчлэгдэж байх учиртай. Нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн намтрыг харж байхад энэ ангилалд орох цөөн хүн байна. Тухайлбал, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, МУИС-ийн дэд захирал Ч.Ундрам нарыг нэрлэж болно. Х.Булгантуяагийн хувьд 2016 оноос хойш Сангийн дэд сайдаар ажиллахдаа ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, эдийн засгийн арга хэмжээнүүд дээр ултай суурьтай бодлого барьж ирсэн хүн. Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Ч.Ундрамын хувьд боловсролоор хэн нэгний доор орохооргүй. АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшиж, Англи улсад их сургуулиа төгсөөд, 26  насандаа Япон улсын Нагоягийн их сургуульд доктор хамгаалсан байдаг. Ингэж боловсрол эзэмшихэд дан ганц ур чадвар, оюун ухаанаас гадна тууштай чанар илүү нөлөөлнө. Тэрээр Монгол Улсын их сургуулийн сургалтын нэгдсэн албаны дарга, захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа олон шинэчлэлийн шинжтэй ажлуудыг хийсэн гэх юм билээ. Энэ бол улс төрд хэрэгтэй зан чанар юм. Эмэгтэйчүүдийг төрд хэрэгтэй, хэрэггүй гэж харахаас илүүтэй тэд хэн бэ, ямар боловсрол, туршлагатай вэ гэдгийг харж сурахыг л жендерийн тэгш байдал гээд байгаа юм шүү дээ. Гаднаа хөмсгөө зангидаж, хоолойгоо шахсан бадриун эр яваад байдаг боловч дотроо бол мэдлэггүй, хулчгар хүн өнөөгийн улс төрд ч олон байна даа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kkk 1 ch songoh hun alga daaa
IP:103.212.117.165  2020-05-29 15:35:55
Ff Hudlaa mungu avch bichsen bn shdee. Boliochee. Bulgantuya zahidal bichij 2017 ond Mongoliiig yovropin holbooni har jagsaaltad oryylsan. Yamar ch chadvargui angliar 2 ug hedges tsaashgu munguur namd orj irsen huuhen. Turuur togloh bolohgu bailtai.
IP:202.126.90.60  2020-05-29 18:24:32
AtokBetsinhaste buy cialis 20mg
IP:104.238.39.88  2020-06-20 18:51:30
AtokBetsinhaste cialis online purchase
IP:185.216.35.199  2020-06-24 16:00:21
AtokBetsinhaste cialis online purchase
IP:185.216.35.199  2020-06-24 16:00:24
AtokBetsinhaste cialis online purchase
IP:185.216.35.199  2020-06-24 16:00:30
AtokBetsinhaste cialis online purchase
IP:185.216.35.199  2020-06-24 16:00:39
AtokBetsinhaste cialis online purchase
IP:185.216.35.199  2020-06-24 16:00:51
AtokBetsinhaste cialis otc
IP:104.238.39.156  2020-06-25 07:56:43
AtokBetsinhaste cialis otc
IP:104.238.39.156  2020-06-25 07:56:44
AtokBetsinhaste cialis otc
IP:104.238.39.156  2020-06-25 07:56:46
AtokBetsinhaste cialis otc
IP:104.238.39.156  2020-06-25 07:56:50
AtokBetsinhaste cialis otc
IP:104.238.39.156  2020-06-25 07:56:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.