Анхан шатны шүүхээс ял авсан С.Бямбацогт давж заалдахаар болжээ

2020/05/29
Share |
Хүмүүс:
Анхан шатны шүүхээс ял авсан С.Бямбацогт давж заалдахаар болжээ

Нийслэлийн прокурорын газраас НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогтыг худал мэдүүлэг өгсөн, хар тамхи сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16.2.1-д зааснаар  хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, нийт гурван жил гуч хоногийн хорих ялаар шийтгэсэн юм.


Гэвч анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг С.Бямбацогт эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа дамжин өнгөрөх 409 дүгээр ангид саатуулаад байгаа юм.


Түүнийг ялласан зүйл ангийн тухайд

• Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1,  / 20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах: Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

• Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16.2.1  /20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах: Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

• Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  / 21.2 дугаар зүйл.Худал мэдүүлэх: Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.