Нугасны эвэрхийтэй төрсөн охины талаар эргэн сурвалжилсан нь

2008/06/25
Share |
Хүмүүс:
Нугасны эвэрхийтэй төрсөн охины талаар эргэн сурвалжилсан нь

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Т.Нурхметын охин нь нугасны төрөлхийн эвэрхийтэй төрсөн тухай бид мэдээлж байсан. Дарханы Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар тухайн үед охины нуруун дээр гарсан зүйлийг юу гэдгийг оношилж чадалгүй Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргүүлж байсан юм.

Тус эмнэлгийн эмч нар охиныг үзээд төвөнхгүй, мөгөөрсөн хоолой, хүүхэн хэлний гажигтай гэж оношилсон гэдэг. Охиныг мэс засалд оруулан нугасны эвэрхийг нь авснаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Удамшлын өвчин судлалын төвд сар гаруй эмчилсэн юм. Охины биеийн байдлын талаар Шастины нэрэмжит III эмнэлгийн мэс заслын их эмч Ш.Болд "Нугасны төрөлхийн эвэрхийтэй хүүхэд элбэг төрдөг. Энэ нь нэг төрлийн гажиг гэсэн үг. Нугасны төрөлхийн эвэрхий хавсарсан өвчин дагуулах нь их. Гэхдээ эвэрхийг нь аваад эдгэсэн хүүхэд бишгүйдээ олон бий. Хамгийн гол нь эмчилгээ сайн хийлгэж, зөв асрах хэрэгтэй" гэж ярьж байлаа.

Одоо тэр охин зургаан сартай. Хонгор сумандаа байгаа аж. Саяхан хордлогын мэргэшсэн эмч С.Юндэн тус суманд очихдоо Т.Нурхметын охиныг үзжээ. С.Юндэн эмчээс охины өсөлт, бойжилт ямар байгааг лавлав.

-Нугасны эвэрхийгээ авахуулсан охин том болж байна уу. Бие нь ямар байна вэ?
-Би саяхан очиж үзээд ирлээ. Охин гурван кг жинтэй төрсөн юм билээ. Одоо яг тэр жингээрээ байна. Өсөлт нь зогсчихсон, толгой нь л томроод байдаг. Төвөнхгүй, мөгөөрсөн хоолой, хүүхэн хэлний гажигтай учраас хөхөө сайн хөхөж чаддаггүй. Дээр нь нугасны гажигтай. Өтгөн, шингэн нь мэдрэгдэлгүй гадагшилдаг. Ер нь хүнд байна.

-Эмч нар нугасны төрөлхийн эвэрхийтэй хүүхэд эдгэх нь амар байдаг гэж байсан?
-Ийм хүүхэд төрдөг л дөө. Хамгийн гол нь эмчилгээ, арчилгаа их шаарддаг. Тэр охин дагавар өвчтэй учраас хэцүү.

-Хагалгаа хийсэн нь сайн эдгээгүй. Шүүс гараад байна гэсэн?
-Яг хагалгааны оёо нь сайн эдгэсэн байна лээ. Өтгөн, шингэн нь хяналтгүй гадагшилдаг учраас нороод, сэдрээгээд байгаа юм билээ.

-Хонгорт тарсан цианит натри, мөнгөн усны хорноос болж охин ийм төрсөн юм болов уу?
-Яг хорноос болсон гэж дүгнэх боломжгүй. Тухайн үед ээж, охин хоёроос мөнгөн усны шинжилгээ аваагүй юм билээ. Гэхдээ мөнгөн усны хордлогоос болж удамшлын өвчтэй хүүхэд төрдөг. Нугасны эвэрхий бол удамшлын өвчин.

-Охинд ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Одоохондоо тухайлсан эмчилгээ хийхгүй байгаа юм билээ. Гэхдээ байнга эмчийн хяналтад байдаг гэнэ лээ гэсэн юм.

Охины аав Т.Нурхмет "Охин минь манай тав дахь хүүхэд. Охины дээд талын хоёр маань ихэр л дээ. Манай хүүхдүүд эрүүл л төрж байсан. Гэтэл энэ охин маань нуруун дээрээ ур маягийн булцруутай төрсөн нь нугасны эвэрхий болж таарсан. Хагалгаа хийж эвэрхийг нь авсан ч өсөлт үгүй, бие нь улам дордоод байх юм.

Эхнэр маань жирэмсэн байхдаа Хонгорын төвд байсан. Зургаа, долдугаар сар ид халууны үе. Тэр үед биеэр нь юм туураад байсан юм. Одоо бодоход ид тархаад байсан химийн хорноос л болсон байх. Энэ суманд олон жил амьдраад суурьшчихсан болохоор нүүгээд явчихаж чадахгүй л байна. Заримдаа ч төрсөн нутаг руугаа явъя гэж бодох юм. Даанч зардал мөнгө нь их. Цаашдаа охиноо яаж эмчлүүлэхээ мэдэхгүй байна" гэж байлаа.

Охины зургийг сонинд тавьж болох уу гэж ааваас нь асуухад "Нэгэнт миний охины талаар хүмүүс мэдэж байгаа учир юунаас нь нуухав дээ" гэсэн юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить россыпь в Купине Новости об Багз Банни купить Пятку Туапсе Ð¸Ð½Ð´Ð¸Ð²Ð¸Ð´Ñ ƒÐ°Ð»ÑŒÐ½Ð°Ñ аптечка аи 2 Продажа наркотиРºÐ¾Ð² в НовосибР¸Ñ€ÑÐºÐµ купить МЕФ БелгороР´ Купить закладкР¸ шишки в Беслане Сайт ÐŸÑÑ‚Ð¸Ð³Ð¾Ñ€Ñ ÐºÐ° Купить закладкР¸ шишки ак47 в Ð£Ð»ÑŒÑÐ½Ð¾Ð²Ñ ÐºÐµ купить ГанджубР°Ñ БилибинР¾ Купить закладкР¸ трамадоР» в Судогде баклофеР½ википедР¸Ñ купить Героин АндреапР¾Ð»ÑŒ Как употребР»ÑÑ‚ÑŒ кристалР»Ñ‹ купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы Назрань ЗакладкР¸ методон в КнягиниР½Ð¾ Шишки ак47 в Корсаке купить Метод ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³ ПередозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° АзалептР¸Ð½Ð° и ÑÐ¼ÐµÑ€Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ð°Ñ доза Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚а купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Тулун купить Ляпка Инта ЗакладкР¸ реагент в МагаданРµ Гашиш в ЧерногоР»Ð¾Ð²ÐºÐµ кокаин доза Спайс в Меленки ПоворинР¾ купить Шмыг купить Хмурый Ð‘Ð¸Ñ€ÑŽÑÐ¸Ð½Ñ Ðº Героин в Курлове Героин в ИланскоР¼ купить Герик Волхов Купить Кокаин в Новый Оскол Спайс в Белом mdma star ТаблеткР¸ ПарацетР°Ð¼Ð¾Ð» ЗакладкР¸ г тверь купить Говно Томмот купить ЛЁД Вилюйск
IP:5.101.219.175  2018-06-20 10:23:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.