81 настай хаан 22 настай хатныхаа төрсөн өдрийг тэмдэглэв

2020/06/03
Share |
Хүмүүс:
81 настай хаан 22 настай хатныхаа төрсөн өдрийг тэмдэглэв

Африкийн эртний Ойо улсын (одоо Нигери улсын нэгэн муж) хаан, 81 настай Ламиди Адейеми III хатныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. Хатан хаан Ануолувапо Адейеми энэ жил 22 нас хүрж байгаа юм.

Төрсөн өдрийн баяраар тэд хоёр хүүхдийнхээ хамт зураг авхуулж, инстаграм хуудсандаа нийтэлжээ.

Ануолувапо Адейеми “Бурхандаа баярлалаа. Нөхөртөө баярлаж байна. Эрхэмсэг эзэн хаан Ламиди Олайивола Атанда Адейеми III надад “Зорилгогүй хүн залуургүй онгоцтой ижил” гэж байнга зааж сургадаг. Хаантан минь үүрд мөнх хаан ширээндээ залраасай” гэж бичжээ.

Ойо улсын хаан 13 хатантай. Бага хатан болох Ануолувапог аав нь дунд сургууль төгсөхөд нь хаанд бэлэглэж байжээ. Ануолувапо одоо Ибаданы их сургуулийн улс төр судлалын гуравдугаар дамжаанд суралцаж байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
мммм энэ хаан нь хятад негрийн эрлийз юм биш үү
IP:66.181.177.227  2020-06-03 16:13:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.