Цагаан хадад ХАР ТАМХИ худалддаг бүлэглэлийг баривчиллаа

2020/06/03
Share |
Хүмүүс:
Цагаан хадад ХАР ТАМХИ худалддаг бүлэглэлийг баривчиллаа

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэн, зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн баривчилжээ.

Тусгай ажиллагаа явуулж байх үеэрээ хил дамнуулан хар тамхи худалдан борлуулж байсан бүлэг этгээдүүдээс их хэмжээний мансууруулах бодис хураан авсан байна. 

Шалгалтын хүрээнд мөн Ханбогд суман дахь Цагаан хад орчимд шалгалт явуулж, нүүрс тээврийн жолооч нар болон "Оюутолгой"-гоос баяжмал тээвэрлэж буй хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг нэг бүрчлэн үзлэг шалгалт хийсэн байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.