45 нас хүрсэн Анжелина Жолигийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

2020/06/04
Share |
Хүмүүс:
45 нас хүрсэн Анжелина Жолигийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли өнөөдөр 45 нас хүрлээ. 14 настайдаа моделиор гараагаа эхэлсэн түүний талаар олон үг нурших илүү биз ээ. Ингээд түүний амьдралын дүрмийг танилцуулъя.

Шивээс, цус, сорвиноос би бүтсэн.

Надад сэтгэл зүйч хэрэггүй. Миний сонгосон дүрүүд өөрөө сэтгэл зүйч.

Үеийн охид балетчин болох гэж мөрөөдөж байхад би ганцаараа вампир болохыг хүсдэг байлаа.


Хүмүүс намайг хар нууц ихтэй, үхлийн талаар их боддог гэж дүгнэдэг. Харин би бусдаас илүү амьдралыг үнэлдэг болохоороо л үхлийн талаар боддог юм.

Би үхдэл, цус нөжөөс айдаггүй. Үхсэн хүнийг харахаараа энэ хүн саяхан над шиг амьд байсан гэдгийг л боддог.

Маргааш үхэж болох юм гэсэн бодол өнөөдрийн амьдралаа улам хайрлах сэдэл төрүүлдэг.


Өвчингүй зовлон гэж үгүй. Харин зовохгүйгээр бид хэзээ ч алдаанаасаа суралцахгүй.

Ээж минь хэзээ ч уурлаж, хашхирч байгаагүй. Түүний уйлж байгааг нь би байнга сонсдог байсан. Сургууль дээрээ хэрэг тариад өглөө нь гэртээ ирэхэд түүний царай шөнөжин уйлсан нь илт харагдаж байсан.

Миний аав Жон Войт агуу жүжигчин. Гэхдээ юуны өмнө агуу аав.


Кинонд тоглож эхлэхээсээ өмнө би хөхнийхөө хэмжээг ч мэддэггүй байлаа.

Би дүрүүдийнхээ ард нуугдахыг хүсдэг.

Миний биед хүрэхэд би дургүй.

Намайг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэх цаг болсон байж магад.


Цагаачдын лагерьт байгаа дүрвэгчдийг хараад америкчууд тэд гэртээ харихыг л хүсэж байгааг ойлгодоггүй.

Сьерра-Леонд анх очоод би хөл, гаргүй маш олон хүн харсан. Эхний хэдэн өдөр би уйлаад л байсан. Дараа нь тэдэнд миний нулимс хэрэггүй гэдгийг ойлгосон.

Олж байгаа мөнгөнийхөө 30 хувийг нь үрж, 30 хувийг нь хадгалж, үлдсэнийг нь сайн үйлсэд зарцуулдаг.


Хүүхдүүддээ өгсөн миний хамгийн том бэлэг бол тэдэнд дэлхий ертөнцийг үзэх боломж олгосон явдал.

Зөндөө хөтлөгдөн амьдрах нь эрх чөлөө юм. Хэнд ч гай тарихгүй, хэнийг ч шүүмжлэлгүй амьдрах.

Зөнгөөсөө холдож, логикоор амьдрах гэж оролдох бүрдээ би алдаа гаргадаг байсан.


Би өрх толгойлсон эмэгтэй, ажил хийдэг. Тийм болохоор миний хувцас сайхан,  тачаангуй байх ёстой.

Эх болно гэдэг хамгийн аймшигтай, хариуцлага шиг санагддаг байлаа. Эх болно гэдэг нуруун дээрх шивээс шиг зүйл биш.

Бондын тухай кинонд дайсны дүрд тоглох нь миний амьдралын мөрөөдөл.

Би үргэлж кинонд тоглоод байхгүй. Хэзээ нэгэн цагт эмээ болно.


Ихэнх эмэгтэйчүүдээс ялгаатай нь би жирэмсэн байхдаа дуртай. Бие махбод минь надад биш хүүхдэд минь харьяалагдаж байгаа тэр мэдрэмж таалагддаг.

Өөрөөрөө байхдаа би хамгийн тухтай байдаг. Ер нь миний амьдрал ажил шиг минь сонирхолтой байгаагүй.

Амьдралын утгыг ойлгоход надад цаг хугацаа хүрэлцэхгүй байна.


Гадаад хэл сурахдаа хараалаас эхэл. Сайн хараал ямар ч сурах бичгээс илүү.

Кино дээрх зодоон сайхан харагддаг ч жинхэнэ бодит зодоон үргэлж муухай харагддаг.

Би юунд ч харамсдаггүй. Хэзээ ч харамсаж байгаагүй.

 

 

 

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Saihan huuhen shu saihan huuhen. Jolie min chi daanch minii ene commentiig unshkum daa. Hairtai shu
IP:43.228.129.68  2020-06-04 16:13:16
Jolie Би ч гэсэн чамд хайртай шүү. Чи над дээр хүрээд ирээч.Өдөр болгон би чиний тухай бодож, шөнө болгон чамайг зүүдэлж байна.
IP:202.9.46.191  2020-06-06 10:12:17
Zz Gaihamshigtai goo uzesgelentei emegtei
IP:202.55.188.88  2020-06-07 20:43:30
Зочин Вампир Вампир
IP:104.157.67.251  2020-06-08 03:44:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.