Жорж Флойдын охины коллежийн төлбөрийг Канье Уэст төлнө

2020/06/05
Share |
Хүмүүс:
Жорж Флойдын охины коллежийн төлбөрийг Канье Уэст төлнө

Цагаан арьст цагдаагийн буруутай үйлдлээс болж амиа алдсан африк-америк гаралтай Жорж Флойдын гэр бүлийнхэнд шинэхэн тэрбумтан, реппер Канье Уэст хоёр сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Мөн тэрбээр Флойдын зургаан настай охины коллежийн төлбөрийг бүрэн даана гэж амласан байна.

Жорж Флойдын үхэлтэй холбоотойгоор арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг жагсаал цуглаан зөвхөн АНУ төдийгүй дэлхийн олон улс хотуудад өрнөж, үүний үр дүнд Флойдын хэрэгт холбоотой дөрвөн цагдаад хуулийн хариуцлага тооцохоор болсон. 

Флойдын үхэлд буруутгагдаж буй цагдаагийн офицер Дерек Шовин нь хуурамч мөнгөн дэвсгэртээр дэлгүүрээс тамхи худалдаж авсан хэрэгт Флойдыг сэжиглэн баривчлахдаа хүзүүн дээр нь найман минут орчим хугацаанд өвдөглөж суусан нь өнгөт арьст эрийг үхэлд хүргэсэн гэж шүүх шинжилгээний байгууллага дүгнэсэн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.