БИ АМЬСГАЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА: Эсэргүүцлийн жагсаалын эргэн тойронд

2020/06/08
Share |
Хүмүүс:
БИ АМЬСГАЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА: Эсэргүүцлийн жагсаалын эргэн тойронд

АНУ-ын Миннеаполис хотноо цагдаа нарын гарт амь үрэгдсэн Жорж Флойдын үхэлтэй холбогдуулан дэлхийн олон улс оронд арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж байна. Канад, Их Британи, Герман, Бельги, Швед, Япон, Бразил, Испани зэрэг улс орнууд эсэргүүцлийн жагсаалд нэгджээ.

Миннеаполис хотын зөвлөл цагдаагийн хэлтсийг тарааж, санхүүжилтийг нь танах санал гаргажээ. Үүний тулд оршин суугчдын дэмжлэг хэрэгтэй гэж зөвлөлийн гишүүн Иеремиа Эллисон мэдэгджээ. Энэ мэдэгдлийг хотын цэцэрлэгт хүрээлэнд хуран цугларсан хоёр мянга гаруй оршин суугч уухайлан дэмжжээ.

-Эмх замбараагүй байдал болоод байсан эсэргүүцлийн жагсаал АНУ-ын нийслэлд арав дахь өдрөө тайван болжээ. Нийгмийн хэв журмыг сахиулах зорилгоор хотуудад оруулсан Үндэсний гвардийн алба хаагчдыг эргүүлэн татсан бөгөөд хотын цагдаа нар хэв журам сахиулан ажиллаж байна.

-Цагаан ордны өмнө жагсагчид найман минут 46 секундын турш газар хэвтэж эсэргүүцлээ илэрхийлжээ. Яг энэ хугацаанд цагдаа Дерек Шовин Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөн амийг нь хөнөөсөн байдаг. Жагсагчид “Би амьсгалж чадахгүй байна” гэж Флойдын сүүлчийн үгийг хэлж байжээ.

-Канадын Торонто, Оттава зэрэг хотуудад эсэргүүцлийн жагсаал болж байна.

-Британийн Бристол хотод “Black Lives Matter /Харуудын амь нас ч хамаатай/” хөдөлгөөний дэмжигчид Английн боолын худалдаачин, буяны үйлстэн Эдвард Колстоны хөшөөг нураажээ.

-Жорж Флойдын цогцсыг түүний төрсөн хот Хьюстон хотноо авчирчээ. Жорж Флойдын гэр бүл мөн Техас мужид хүрэлцэн ирээд байгаа бөгөөд өнөөдөр /2020.06.08/ Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх ёслол Хьюстоны нэгэн сүмд болох юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд хэд хэдэн улстөрч, хүний эрхийг хамгаалагч оролцоно. АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, ардчилсан намаас ерөнхийлөгчийн сунгаанд оролцож буй Жо Байден оролцож, Жорж Флойдын гэр бүлд эмгэнэл илэрхийлнэ гэж мэдэгдсэн юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Дармал шрифтний дээдээр бичээрэй. Бичмэл бичиг мэдэхгүй, дармал шрифтний дээдээр бичээрэй. Word-ийн Papyrus -ийн CAPS LOCK дарж бичиж байгаад, дуурайлгаад, цонхон дээр тавиад хуулж бичээрэй. Чи өнөөдөр Word-ийн Papyrus шрифтийн цонхон дээр тавьж байгаад хуулж байна. Би гараараа бичмэлээр 3-4 хуудас бичихэд цэвэрхэн, ядрахгүй бичиж байна. Хэн нь гоё бичихээ үзэх үү?
IP:122.201.31.239  2020-06-09 08:42:31
Дармал шрифтний дээдээр бичээрэй. Бичмэл бичиг мэдэхгүй, дармал шрифтний дээдээр бичээрэй. Word-ийн Papyrus -ийн CAPS LOCK дарж бичиж байгаад, дуурайлгаад, цонхон дээр тавиад хуулж бичээрэй. Чи өнөөдөр Word-ийн Papyrus шрифтийн цонхон дээр тавьж байгаад хуулж байна. Би гараараа бичмэлээр 3-4 хуудас бичихэд цэвэрхэн, ядрахгүй бичиж байна. Хэн нь гоё бичихээ үзэх үү?
IP:122.201.31.239  2020-06-09 08:42:39
Дармал шрифтний дээдээр бичээрэй. Бичмэл бичиг мэдэхгүй, дармал шрифтний дээдээр бичээрэй. Word-ийн Papyrus -ийн CAPS LOCK дарж бичиж байгаад, дуурайлгаад, цонхон дээр тавиад хуулж бичээрэй. Чи өнөөдөр Word-ийн Papyrus шрифтийн цонхон дээр тавьж байгаад хуулж байна. Би гараараа бичмэлээр 3-4 хуудас бичихэд цэвэрхэн, ядрахгүй бичиж байна.
IP:122.201.31.239  2020-06-09 08:46:12
Дармал шрифтний дээдээр бичээрэй. Бичмэл бичиг мэдэхгүй, дармал шрифтний дээдээр бичээрэй. Word-ийн Papyrus -ийн CAPS LOCK дарж бичиж байгаад, дуурайлгаад, цонхон дээр тавиад хуулж бичээрэй. Чи өнөөдөр Word-ийн Papyrus шрифтийн цонхон дээр тавьж байгаад хуулж байна. Би гараараа бичмэлээр 3-4 хуудас бичихэд цэвэрхэн, ядрахгүй бичиж байна.
IP:122.201.31.239  2020-06-09 08:46:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.