Шинэ Samsung загваруудыг цахимаар танилцуулна

2020/06/10
Share |
Хүмүүс:
Шинэ Samsung загваруудыг цахимаар танилцуулна

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани ухаалаг утасны шинэ загваруудын танилцуулгыг цахим хэлбэрээр явуулна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

Энэ шийдвэр нь дэлхийн дахиныг хамарсан коронавирусний цар тахалтай холбоотой. Тус компани жил бүр АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулдаг “Unpacked” арга хэмжээний үеэр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай. Гэхдээ энэ жил хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор эл уламжлалаас татгалзаж, шинэ хэлбэрээр явуулах шийдвэр гаргаад байна.

Ойрын үед “Samsung Electronics” Galaxy Note 20 болон эвхдэг Galaxy Fold 2 загварыг танилцуулахаар зэхэж байна. Түүнчлэн, Galaxy Watch 2 бугуйн цаг, Galaxy Tab S7 таблетын шинэ загварыг танилцуулахаар төлөвлөж байна гэж эх сурвалж мэдээлжээ.


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.