Зураг даруулаад л асуудалд ордог ”ЦАГ ҮЕ”

2020/06/10
Share |
Хүмүүс:
Зураг даруулаад л асуудалд ордог ”ЦАГ ҮЕ”

Өнгөрсөн ням гарагт манай улсын түүхийн нэгээхэн хэсэг болох Улсын их дэлгүүрт гал гарлаа. Нийгмийн сүлжээгээр “УИД шатлаа...” гэх мэдээлэл хамгийн их орон зайг эзлэв. Харамссан, гайхсан сэтгэгдлүүд хөвөрч амтай болгон ярьж, гартай болгон бичлээ. Энэ дундаас хамгийн их хандалт авч, олныг талцуулсан зүйл бол нэгэн охины “сэлфи” юм. Тухайн зураг нь шатаж буй барилгын наад талд баярлан инээж, хоёр хуруугаа гозойлгосон зураг аж. Эхэндээ энэ охин шиг л нийгэмд муу үзэгдэл байхгүй, одооны хүүхдүүд хүний зовлонгоор жаргал хийж байна. Яачихсан нийгмийн гаж үзэгдэл бэ хэмээн бараг бүгд ад шоо үзсэн. Гэвч хэдхэн цагийн дараа тэр охин УИД-ийн хаалгаар хамгийн сүүлд гарсан үйлчлүүлэгч гэдэг мэдээлэл гарсан юм. Тэрхүү зурагны доор бичигдсэн сэтгэгдлүүдийг уншихад ч хэцүү. Хараасан, доромжилсон, үзэн ядсан. Бараг л тэр охин амьдрах хүсэлгүй болж мэдэхээр байсан. Ямар ч байсан өөрийн цахим хуудсаа хаасан байв.

Үнэн хэрэгтээ тэрхүү охин дэлгүүрээс хамгийн сүүлд гарсан ч бай, зүгээр шатаж буй дэлгүүрийн хажууд явж байгаад зургаа даруулсан ч бай хүнийг доромжлох эрх бидний хэнд ч байхгүй. Худал мэдээлэлд нэгнээ хөөрөн дагасан, бусдын үгээр нэгнээ доромжлох нь юунаас ч аюултай, хэнийг ч сэтгэлээр унагааж болно гэдгийг дээрх үйл явдал бидэнд дахин санууллаа. Мэдээлэлд шүүлтүүртэй, бусдад хүндэтгэлтэй хандацгаая.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.