ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын ЗГ, Баяннуур хотын Гадаад харилцааны албанаас Хими, химийн технологийн хүрээлэнд хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт гардууллаа

2020/06/10
Share |
Хүмүүс:
ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын ЗГ, Баяннуур хотын Гадаад харилцааны албанаас Хими, химийн технологийн хүрээлэнд хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт гардууллаа

БНХАУ-д коронавирус эрчимтэй дэгдсэн нэгдүгээр сарын үед Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн зохион байгуулалтаар 2019 онд БНХАУ-ын Төвдөд айлчилсан Монголын соёл урлаг, аялал жуулчлалын багийн гишүүдийн санаачилгаар “Монгол-Хятадын соёлын харилцааны клуб”-ээс Баяннуур хотын Урдын дунд хошууны хилийн албаны хүмүүст Монгол улсын зүгээс хамгийн анхны хүмүүнлэгийн тусламж, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хандивласан билээ.

Тэгвэл ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны хил, боомтын албаны захиргааныхан талархлаа илэрхийлж, хариу болгон эмнэлэг, байгууллагад хандивын тусламж үзүүлсээр байгаа аж. Өчигдөр /2020.06.09/ Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын засгийн газар, Баяннуур хотын Гадаад харилцааны албаны төлөөлөгчид эмнэлгийн зориулалт бүхий хувийн хамгаалах хэрэгсэл 5000ш амны хаалтыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд гардуулан өглөө.


Энэ талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Л.Жаргалсайхан “БНХАУ-ын шинжлэх ухааны байгууллагуудтай Монголын Шинжлэх Ухааны Академи болон Хими, химийн технологийн хүрээлэнтэй багагүй хугацаанд олон төсөл хэрэгжүүлж, хамтран ажилласаар байна. Дэлхий нийтээр дэгдээд байгаа коронавирус БНХАУ-д анх тархаж байх үед манай хүрээлэнгээс санаачилга гаргаж, тодорхой хэмжээний мөнгө цуглуулан бээлий, маск гэх мэт шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр тусламж хандив өгч байлаа. Өнөөдөр бидэнд ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын засгийн газар, Баяннуур хотын Гадаад харилцааны албанаас коронавирусээс урьдчилан сэргийлэхэд зориулсан маскаар хандив үзүүлж байгаад талархаж байна. БНХАУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тухайн орны судлаачдын туршлага, хөдөлмөр, эмнэлэг байгууллагын хүчинд Хятад улс одоогийн байдлаар коронавирусийн хүндрэлээ даваад, хэвийн ажилдаа орсныг хараад баярлаж байна. Манай улс ч коронавирусийг дотооддоо тараахгүйгээр сайн арга хэмжээ авсан нь бидэнд их таатай байгаа. Удахгүй бид ч мөн адил үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх цаг ирнэ гэдэгт итгэж байна” гэлээ.


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.