ШУУД: Н.Номтойбаярыг шүүх хурал эхэллээ

2020/06/11
Share |
Хүмүүс:
ШУУД: Н.Номтойбаярыг шүүх хурал эхэллээ

Н.Номтойбаярыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт оролцож байхад нь мөрдөгчийн биед халдсан гэх шалтгаанаар хорих 461-р ангид саатуулсан. Дараагийн шүүх хурлын товыг энэ сарын 26-ны өдөр зарлаад байсан юм.

 Н.Номтойбаяр нь УИХ-ын сонгуулийн 29–р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа. СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг нь түүний аав Б.Нямтайшир гардаж авсан ба сонгуулийн сурталчилгааг хүүгийнхээ өмнөөс хийж байгаа билээ. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!