Хүмүүс: |
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.11/ УИХ-ын гишүүн асан, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Хуралдаанд яллагдагч Н.Номтойбаяр оролцсон бөгөөд түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас авчирсан юм.
Шүүх бүрэлдэхүүн Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг гаргалаа. Харин шүүх хурлыг энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлууллаа.